Нийслэлийн 13 замын хурд сааруулагчийг солино
Тээврийн хэрэгслийн хурд сааруулагчийг солихоор болжээ.Учир нь одоо хэрэглэж буй хурд сааруулагч хэт өндөр, төмрөөр хийсэн учир тээврийн хэрэгсэлд халтай байдаг аж. Тиймээс өндөр, өргөн нь нэг ижил хэмжээтэй, резинэн материалаар хийхээр болж шинэ стандарт гаргасан гэнэ. Өнгөрсөн жил 13 замын хурд сааруулагчийг солих байсан ч замын ажил оройтсоноос амжаагүй тул ирэх долдугаар сард эхлүүлэхээр болжээ. Тухайн замаасаа шалтгаалаад гурван янзын хурд сааруулагч байршуулах юм
байна. "Улаанбаатар зам компани уг ажлыг гүйцэтгэх бөгөөд нэг урсгалтай хорооллын дундах зам, төв замд ойрхон сургууль, цэцэрлэгийн орчим, огцом эргэлттэй замд хурд сааруулагч хийхээр төлөвлөжээ.