2011.05.27
Автобусны эцсийн буудал тохижуулах ажил эхэллээ
Автобусны эцсийн буудлуудыг тохижуулах ажил эхэлжээ. Нийт 10 буудал тохижуулахаас эхний ээлжид тавынх нь тохижилтыг хийж байгаа юм. Эдгээр буудлын хөрөнгийн асуудал шийдэгджээ. Нэг автобусны буудлыг тохижуулахад 200 гаруй сая төгрөг зарцуулах тооцоо гарсан бөгөөд энэ нь харилцан адилгүй байх гэнэ. Одоогоор Бэлхийн эцэс, Баянхошуу, Шархад, Улиастай, Дэнжийн мянгын эцсийн буудлыг тохижуулах ажлыг гүйцэтгэж байна. Үлдсэн таван тохижилтыг Концессийн дагуу хийлгэх ба ирэх сарын 6-наас ажлыг эхлүүлэхээр болжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.