Хүнд хортой ажлын байрны жагсаалтыг  шинэчилжээ
2011.05.27

Хүнд хортой ажлын байрны жагсаалтыг шинэчилжээ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын захирамжаар Тэтгэвэр хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох, газрын доор болон хүнд хортой ажлын байрны жагсаалтыг шинэчилжээ. Энэ удаагийн өөрчлөлтөөр замын цагдаа, шугам замын байцаагч  галт тэрэгний үйлчлэгч, uul-2_copyарчлалтын асфальт бетончин, тос чанагч, форсункчин мэргэжлийг хүнд хортой нөхцөлд хамруулжээ. Мөн технологийн зориулалттай машин механизмын жолооч буюу индүүчин, эксковаторчин, бульдозорчин, ачигчийн жолооч, асфальт дэвсэгчийн жолооч, битум зөөгч, чулуу бутлуурчин, автогрейдерчин багтсан байна.Үүнээс гадна нисэх онгоцны жолооч, нийслэлийн нийтийн тээврийн том оврын автобусны жолооч нар ч дээрх жагсаалтад оржээ. Уул уурхайн аврах албаны аврагч, байлдагч, жолооч, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженер, ерөнхий инженерүүдэд ч хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх олгосон байна. Тиймээс дээрх ажил, мэргэжлийн хүмүүс нийгмийн даатгалын хэлтэстээ хандаж мэдээлэл авч,тэтгэвэр авах боломжтой гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.