Маргааш төв талбайд цэргийнхэн жагсана
2011.05.27

Маргааш төв талбайд цэргийнхэн жагсана

Зэвсэгт хүчнийхэн маргааш  Д.Сүхбаатарын талбайд жагсах гэж байна. Тэд Монгол Улсын батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилж, НҮБ-ын "Энхийг сахиулагчдын өдөр"-ийг  ийн тэмдэглэх юм. Цэргүүд төв талбайн дөрвөн aaaaaaaaaeeeeeee_copyталаасүлээвэр хөгжимтэй болон дуут жагсаалаар ирнэ. Зэвсэгт хүчний 014, 015, 032 дугаар анги Соёлын төв өргөөний араас, 013,016,119 дүгээр анги  Монголын үндэсний музейн урдаас, 120, 326 дугаар анги УДЭТ-ын үүднээс, БХИС-ийн сонсогч нарын жагсаал ГХЯ-ны дэргэдээс зэрэг гарч, Д.Сүхбаатарын талбайд байрлах аж. Уг жагсаалд Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд, УИХ, Засгийн газрын  гишүүд, ЗХЖШ-ын удирдлагууд, БХЯ,  гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүний төлөөлөгчдийг оролцуулахаар төлөвлөжээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.