Хотын агаарыг бохирдуулдаг 17 уурын зуухыг цэгцэлнэ
2011.05.29

Хотын агаарыг бохирдуулдаг 17 уурын зуухыг цэгцэлнэ

Хотын мэр Г.Мөнхбаяр, Байгаль орчны сайд Л.Гансүх нар чухал шийдэлд хүрлээ. Хотын агаарын бохирдолд багагүй хувь нэмэр оруулдаг, түүхий нүүрс түлдэг жижиг uurin-zuuhоврын уурын зуухнуудыг эхнээс нь цэгцлэхээр боллоо.
Цагаан даваа, Цагдаагийн хотхоны орчмын жижиг зуухнуудыг төвлөрсөн шугам сүлжээнд холбохоор аль 2000 оноос яригдсаар иржээ. Гэтэл хөрөнгө санхүүгийн боломжгүйгээс шалтгаалан  хойшлогдсоор, тэр хавийн орон сууцнууд бага оврын уурын зуухаар халаалтынхаа асуудлыг шийдэж өдий хүрсэн байна.

Харин хотын даргын өгсөн үүргийн дагуу холбогдох газрууд энэ орчмын дулааны шугам сүлжээний зураг төслийг нь бэлэн болгожээ. Хот зураг төслийг нь бэлэн болгосон энэ ажил “Цэвэр агаар” төслөөс санхүүжилтээр хийгдсэнээр түүхий нүүрсээр ажилладаг 17 уурын зуухыг ашиглалтаас гаргах юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.