Хүний хөгжил сангийн мөнгө олголт 92,2 хувьтай явагдаж байна
2011.05.28

Хүний хөгжил сангийн мөнгө олголт 92,2 хувьтай явагдаж байна

2011 оны 5 дугаар сарын 23-ны байдлаар иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, нэр нь баталгаажиж ирсэн 1,776,655 иргэн дээр ХХҮГ-ын мэдээллийн баазаас 16 хүртэлх насны 739,941 хүүхдийн нэрсийг нэмж нийт 2,516,596 иргэнд Хүний хөгжил сангаас сар бүрийн 21000 төгрөгийн хишиг хувь хүртээх үйлчилгээг үзүүлж байна. Сар бүрийн hunii_hugjil21000 төгрөгийн хишиг хувь хүртэж буй иргэдийг нийт суурин хүн амтай харьцуулахад 92,2 хувьтай байна.

Ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын зорилгоор хишиг хувийг нэг удаа бөөн дүнгээр авах итгэлцлийн гэрээ байгуулж, хүсэлт гаргасан 21 аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдээс ирүүлсэн 57 төслийн 4685 иргэний 944,0 сая төгрөгийн хишиг хувийг Хүний хөгжил сангаас бэлэн бусаар санхүүжүүлжээ.

2011 оны эхний 5 сард 21 аймаг, 9 дүүргийн 107,046 иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 850,1 сая төгрөгийг мөн түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн 109 их дээд сургууль, коллежийн өдрийн ангид дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалд 2010-2011 оны хичээлийн жилд суралцаж буй, нэр нь баталгаажсан 130,960 оюутны сургалтын төлбөрт тус бүр 500,0 мян төгрөгийг нийтдээ 65,5 тэрбум төгрөгийг бэлэн бус хэлбэрээр шилжүүлээд байна.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.