200 мянга гаруй зургаан настай хүүхэд ерөнхий боловсролын сургуульд орохоор бүртгүүлжээ
2011-2012 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 200 мянга гаруй зургаан настай хүүхэд ерөнхий боловсролын сургуульд элсэн орно гэсэн урьдчилсан тоо гарчээ.Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зуны амралт эхлээд байгаа.Түүнчлэн 2011-2012 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэл дуусаж байна. Жил бүр нэгдүгээр ангид бүртгүүлсэн элсэгчдийн бэлтгэл хаврын бүртгэлийн дараа 14 хоног үргэлжилдэг байсан.
Тэгвэл энэ жилээс эхлэн нэгдүгээр ангийн сурагчид есдүгээр сарын 1-нээс дөрвөн долоо хоног бэлтгэл хичээлд хамрагдах юм байна. Харин тав дахь долоо хоногоос нэмэлт хичээлүүд нь орж эхлэх ажээ. Энэ нь манай улс 12 жилийн сургалтын тогтолцоонд бүрэн шилжсэнтэй холбоотой бөгөөд үүний зэрэгцээ нэгдүгээр ангийн сурагчдад заах хичээлүүдийн сургалтын агуулга, сурах бичиг нь давхар шинэчлэгдсэн байна.