
2011.05.29
Гуравдугаар амаржих газрыг барихаар боллоо
Өнгөрсөн жилийн хүн ам, орон сууцны тооллогоор нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэг болоод байгаа Баянзүрх дүүрэгт гуравдугаар амаржих газрыг шинээр барихаар өнөөдөр шавыг нь тавилаа. Гуравдугаар төрөх нь 1966 онд 150 ортойгоор Найрамдлын районы төрөх эмнэлэг нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд 1990-ээд онд төрөлт эрс буурсан тул 1998 онд татан буулгасан байна. 2000 онд 45 ортойгоор дахин ашиглалтад оруулсан ч эдүгээ хүчин чадал нь хүрэлцэхээ байж, өдөртөө 95-100 эх хүлээн авдаг болжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.