Хот хооронд зорчигч тээвэрлэдэг автобусыг өөрчиллөө
Шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор хот хоорондын зорчигч тээвэрт зохицуулалт хийжээ. Авто тээврийн газраас Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын албанд түлшний хомсдолоос гартал хот хоорондын зорчигч тээврийг таслахгүй байх үүрэг өгсөн байна.
Үүний дагуу тус газраас дизель түлшээр явдаг 36 орчим ПАЗ автобусыг хот хоорондын тээвэрт явуулахгүй байхаар болжээ.Үүний оронд 28хүний суудалтай жижиг оврын автобус үйлчилгээнд гаргасан байна. Харин шатахууны үнэ нэмэгдсэн ч тасалбарын үнэд өөрчлөлт ороогүй байгаа аж. Хот хоорондын нийтийн тээвэрт 21 аймаг, алслагдсан гурван дүүрэг, 95 сум, суурин газарт 44 аж ахуйн нэгж, байгууллагын 938 тээврийн хэрэгслээр 65 чиглэлд өдөр бүр тээвэрлэлт хийдэг юм.