Бизнес инкубацийн үйлчилгээнд хамрагдах боломжтой боллоо
2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан билээ. Энэ жилийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр бизнес инкубацийн үйлчилгээ, аж ахуй эрхлэлтийн сургалтад хамрагдан, төсөл хөтөлбөр боловсруулж хувиараа болон нөхөрлөл хоршооны хэлбэрээр хөдөлмөр эрхлэх боломжтой болоод байна.
Энэ үйлчилгээ нь монгол улс даяар хэрэгжиж байгаа бөгөөд үүнд хамрагдахыг хүссэн иргэд аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн харьяа хот, аймаг дүүргийн төвд орших дараах төвүүдээс мэдээлэл авах боломжтой юм.
Сургалт инкубацийн үйл ажиллагаа үзүүлэх үйлчилгээний байгууллагуудын нэрсийн жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү. Харин Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр иргэдэд мэргэжлийн ур чадвар олгох, эзэмшүүлэх, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын жагсаалтыг ЭНД ээс үзээрэй.