400 төгрөгөөр үйлчилж байгаа автобус компаниудад хариуцлага тооцно
2011.06.03

400 төгрөгөөр үйлчилж байгаа автобус компаниудад хариуцлага тооцно

Нийтийн тээврийн том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчид өнгөрсөн сард тасалбарынхаа үнийг нэмэхээ мэдэгдэж байсан.Тэгвэл өчигдрөөс эхлэн автобуснууд тасалбарынхаа үнийг 400 төгрөг болгожээ. Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн газраас abtobusтодруулахад "Албан ёсоор тасалбарын үнийг нэмэх шийдвэр гаргаагүй" гэсэн юм.Түүнчлэн 400 төгрөгөөр үйлчилж буй компаниудад захиргааны хариуцлага тооцно гэлээ. Харин Нийтийн тээврийн газраас тасалбарын үнийг нэмэх саналыг холбогдох яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байна. Эдгээр байгууллагаас хариу ирсний дараа тасалбарын үнийг нэмэх эсэхийг шийдвэрлэж, автобус компаниудтай гэрээ байгуулахаар болжээ.

Харин нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд түлш  шатахууныг тусгай хуваарийн дагуу авч байгаа ажээ. Өдөр тутмын үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн тоог 30 хувиар бууруулснаар их багтаамжийн 611 автобус, бага багтаамжийн 762 автобус нийт 1373 тээврийн хэрэгсэл өдөр бүр 49.3 тонн түлш хэрэглэж байгаа гэнэ. Дашрамд дурьдахад, таны үйлчлүүлж байгаа автобусны кондуктор 400 төгрөг төлөхийг шаардвал  321490, 323176, 326352  дугаарын утсанд мэдэгдэх хэрэгтэй.


 

 

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.