Хууль бус мод бэлтгэх үйл ажиллагааг илрүүлсэн иргэдийг урамшуулдаг болно.
2011.06.03

Хууль бус мод бэлтгэх үйл ажиллагааг илрүүлсэн иргэдийг урамшуулдаг болно.

Хууль бус мод бэлтгэх үйл ажиллагааг багасгах зорилгоор иргэдтэй хамтран ажиллахаар болж байна. Ингэхдээ иргэдийн  үнэн зөв мэдээллийг урамшуулдаг болох юм.

БОАЖЯ, Монголын байгаль.орчны иргэний зөвлөл хамтран нийслэлийн ногоон бүсэд хууль бусаар мод бэлтгэдэг иргэн, аж ахуйн mod-beltgehнэгжийн талаарх мэдээллийн санг ашиглалтад оруулахаар болжээ. Энэ системд үндэслэн нийслэлийн ногоон бүс төдийгүй Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан нэгдсэн мэдээллийн сан бий болгох ажээ.Уг санг үүсгэснээр хууль бус мод бэлтгэл багасаж, төрийн болон ТББ-ууд, хууль хяналтын газрууд, иргэд хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах юм байна.

Түүнчлэн гэмт хэрэгтнүүдтэй хариуцлага тооцох нөхцөл бүрдэж, хууль бус мод бэлтгэлийн эсрэг иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажээ. Мэдээллийн санд Ойн газар, Нийслэлийн байгаль хамгаалах газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газар өөрийн байгууллагын холбогдох байцаагч, ажилтнуудын мэдээллийг нэгтгэх ажээ. Зөрчил гаргасан этгээдийн талаархи иж бүрэн мэдээллийг бүртгэж, мэдээллийн санд 2-3 удаа буюу түүнээс дээш бүртгэгдсэн этгээдэд авах хуулийн хариуцлагыг чангатгах юм байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.