Одонгийн мөнгө нэмэгдээгүй
2011.06.03

Одонгийн мөнгө нэмэгдээгүй

Шинэ журмаар алдарт эхийн нэгдүгээр одонг зургаа, хоёрдугаар одонг дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн ээж хүртэх эрхтэй болсон. Тэдний төрөөс авах тэтгэмж нэмэгдсэн эсэхийг олон иргэд  сонирхох болсон. Мэргэжлийн хүний хэлснээр бол одонгийн мөнгө odon-abchнэмэгдээгүй гэнэ.

Жилд нэг удаа нэгдүгээр одонтой ээж 200 мянга, хоёрдугаар одонтой бол 100 мянган төгрөг авдаг хэвээрээ. Хуучин болзлоор одонгийн мөнгө авдаг 130 мянган ээж дээр нэмэгдэж, шинээр 120 мянган эх энэ мөнгийг авна. Засгийн газраас эхийн одонгийн талаар шинэ журам баталж байгаа. Тухайлбал, дөрөв, зургаагаас олон хүүхэд төрүүлсэн боловч хүүхэд нь бага насандаа эндсэн бол одон олгодоггүй байсан. Одоо гарах журмаар үүнийг өөрчилж байгаа.Тухайлбал хүүхэд нь  эндсэн ч 1 нас хүртлээ эрүүл бойжсон бол хүүхдийн тоонд оруулахаар болжээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.