Монгол иргэддээ  үнэгүй музей  үзүүлнэ
2011.06.04

Монгол иргэддээ үнэгүй музей үзүүлнэ

БСШУЯ-ны харьяа Соёл урлагийн хороо, "Unitel” корпораци хамтран Монголын үндэсний түүхийн музей. Байгалийн түүхийн музей, muzeiДүрслэх урлагийн музей. Богд хааны ордон музей. Чойжин ламын сүм музейг энэ сарын 3-7-ны хооронд үнэгүй үзүүлэхээр болжээ. Энэ нь зөвхөн монголчуудад хамаатай ажээ. “Unitel”-ийн таван жилийн ой тохиож буйтай холбогдуулан эх орон, түүх, соёлын их өвөөрөө бахархах сэтгэл төрүүлэх зорилгоор ийм ажил зохион байгуулж байгаа гэнэ. Түүнчлэн музейнүүдэд зориулсан электрон тайлбарлагч, компьютер, үзмэрийн танилцуулгатай зургийн цомог хийнэ" гэж” Unitel”  корпорациас мэдээлжээ.

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.