Шахмал түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдаална
Нийслэлийн утааг бууруулах зорилгоор айл өрх,аж ахуйн нэгжийг утаа багатай түлш хэрэглэх шаардлага тавьж байгаа билээ.Энэ жилээс Үртсэн шахмал түлшийг 90, хагас коксон түлшийг 80 мянган төгрөгөөр борлуулахаар боллоо. Уг нь үртсэн түлш 120, хагас кокосжсон түлш 150 мянган төгрөгийн үнэтэй ч иргэдэд дээрх мөнгөөр борлуулж, зөрүүг "Цэвэр агаар" сангаас үйлдвэрүүдэд татаас байдлаар өгөхөөр болжээ.
Мөн энэ жилээс хэсгийн ахлагч нар утааны байцаагчийн ажлыг давхар хийнэ.Тэд сардаа 50 мянган төгрөгийн цалин авч ямар айл түүхий нүүрс түлж байгааг хянаж торгууль тавих юм. Ингэснээр хотын утааг өмнөх жилээс 30 хувиар бууруулах зорилго тавьжээ. НЗДТГ боловсруулсан түлш үйлдвэрлэдэг 10 үйлдвэртэй гэрээ байгуулсан бөгөөд одоогоор Түнхэл дэх үйлдвэрээс 200 мянган тонн түлш орж иржээ.