Төрийн ордны арын замыг шөнийн цагаар хааж засаж байна
Нийслэлд зам засварын ажил эхлээд хоёр сарын хугацаа өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар 17 замын ажил хийгдэж байгаа. Харин өнгөрсөн сарын 29-нөөс эхлэн Засгийн газрын ордны зүүн хойд уулзвараас баруун хойд уулзвар хүртэлх замыг хааж засварын ажил эхлэх байсан ч шатахууны хомсдолоос үүүдэн уг замыг хаагаагүй.Тэгвэл тус замыг энэ сарын 7-ноос эхлэн хааж засварын ажил хийж байна Замыг оройн 23:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл түр хааж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ сарын 10-ныг дуустал ийнхүү замын хөдөлгөөнийг шөнөөр түр хязгаарлаж, өглөөнөөс орой хүртэл нээж байх юм. Тус замын барилгын ажлыг "Өгөөмөр зам" компани гүйцэтгэж байна.