103 хороог хогноос нь салгалаа
2011.06.12

103 хороог хогноос нь салгалаа

Нийслэлийн 150 хорооны 103-ынх нь 82.5 ам метр талбайг цэвэрлэн, хур хогноос салгажээ.Үүнд хотын төсвөөс 140 сая төгрөг ger-horoolol-20зарцуулсан байна. Гэр хорооллын тохижилтыг сайжруулж, иргэдийн амьдрах тав тухтай орчныг бүрдүүлэхийн тулд зуны хэдхэн сард ажлаа амжуулах шаардлагатай байгааг хотын ерөнхий менежер Ч.Бат хэллээ. Гэр хорооллын тохижилтын ажлын хүрээнд нүүрэн талын хашаануудыг жигдэлж будан, хаяг дугаарыг тодорхой болгох, гэрэлтүүлэг, сандал, сүүдрэвч, явган хүний зам хийх зэрэг ажлыг хороо бүрт хийнэ. Нийслэлд ажилгүй 27 мянган иргэн байдгийн дийлэнх нь гэр хороололд амьдардаг аж. Тэдний 4700-гаар хог цэвэрлүүлж, 800-гаар нь газар тариалан эрхлэх болон олон нийтийн байцаагч хийлгэжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.