Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д албан ёсоор айлчлахаар мордлоо
2011.06.13

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д албан ёсоор айлчлахаар мордлоо

Ерөнхийлөгч Сан Франциско хотод Станфордын их сургуульд зочилж, нэрт эрдэмтэдтэй дугуй ширээний ярилцлага хийнэ. Мөн “Hoover” хүрээлэн,Google” компани,Silicon Valley”-д зочилж, Монгол Улсын Ерөнхий консулын газрын нээлтэд оролцон, “Fairmont” зочид буудлын “Golden Room” танхимд монгол иргэдтэйгээ уулзана. elbagee_09

Вашингтон хотод Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар Цагаан ордонд уулзаж, хэвлэл мэдээлэлд зориулан хамтарсан мэдэгдэл хийнэ. Ерөнхийлөгч Арлингтон дахь дайчдын хөшөөнд цэцэг өргөж, Волтер Рийдийн нэрэмжит АНУ-ын хуурай замын цэргийн эмчилгээ сувиллын төвд зочилно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Конгресс дахь Америк, Монголын найрамдлын бүлэг болон “House Democracy Partnershipхөтөлбөрийн төлөөлөгчидтэй уулзана. Түүнчлэн АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Ж.Бэйнертэй ганцаарчлан уулзах бөгөөд АНУ-ын төрийн департаментэд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.

Нью-Йоркт бизнесийн болон “Forbesгруппийн төлөөлөгчидтэй уулзаж, АНУ-ын Гадаад харилцааны зөвлөлийн дугуй ширээний ярилцлагад оролцохын сацуу “Bloomberg Newsтелевиз, Нью Жерси дэх буддын сүмд зочилно.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.