Иргэний үнэмлэх олгох ажил хэвийн үргэлжилж байна
2011.06.15

Иргэний үнэмлэх олгох ажил хэвийн үргэлжилж байна

Иргэний үнэмлэхний үнэт цаас хомсодсон учраас иргэний үнэмлэхийг гаргахгүй байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа билээ. Энэ талаар нийслэлийн бүртгэлийн газрын иргэний үнэмлэх олголтын мэргэжилтнээс тодруулахад:

irgenii-vnemleh-2Үнэмлэхний үнэт цаас доголдсон асуудал өнгөрсөн хоёрдугаар сард л гарсан. Харин одоогийн байдлаар Нийслэлийн бүртгэлийн газарт иргэний үнэмлэх хэвлэн олгох ажил хэвийн үргэлжилж байгаа ажээ.

Иргэд иргэний үнэмлэхээ хаясан болон гээсэн, санамсаргүй алга болгосон үе  их гардаг. Энэ тохиолдолд  Үнэмлэхээ авахдаа яаралтай болон энгийн гэсэн хоёр байдлаар захиалан авдаг байна. Энгийнээр бол 20 хоногт багтаж гарна. Харин яаралтайгаар үнэмлэхээ гаргуулах бол ажлын тав хоногт багтаан гаргадаг.Тухайн иргэн яаралтай үйлчилгээнд хамрагдахыг хүсвэл нэмж 10 мянган төгрөг тушаах ёстой.

Засгийн газраас тогтоож өгсөн үнээр иргэний үнэмлэх 10 мянга,тэмдэгтийн хураамж 25 мянга, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд захиргааны хариуцлагын дагуу 40 хүртэлх мянган төгрөгөөр торгох заалт бий.  Харин 25, 45 нас хүрч хугацаа сунгуулах, 16 нас хүрч анх иргэний үнэмлэх авах  тохиолдолд тэмдэгтийн хураамж нь 3300 төгрөг байна. Иргэний үнэмлэхний наалтыг тусгай нууцлал бүхий плогонтойгоор наасан. Уг наалт нь хоёр ач холбогдолтой юм байна. Нэгд, тухайн  үнэт цаасыг элэгдэхээс хамгаалах үүрэгтэй. Хоёрт,  иргэний үнэмлэх  нь өөрийн нууцлалтай үүнийг тухайн наалт агуулж байдаг.Хуулаад хаясан тохиолдолд тухайн иргэний үнэмлэхний өөрийн нууцлал байхгүй болно.

Т.Наранцэцэг


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.