Ирэх өвөл гэр хорооллынхон дулаан цэвэрхэн орчинд өвөлжих боломжтой боллоо
Мянганы сорилтын сангаас хэрэгжиж буй “Цэвэр агаар төсөл нийслэлийн дүүргүүдэд албан ёсоор хэрэгжиж эхэллээ.Төслийг хэрэгжүүлэхийн тулд жил гаруй хугацаанд чингэлтэй дүүргийн хоёр хорооны айл өрхөд эрчим хүчинд хэмнэлттэй бүтээгдэхүүнээ туршжээ.Туршилтын дүн өндөр үзүүлэлттэй гарсан учраас энэ оны 5-р сараас эхлэн нийслэлийн 5 дүүргийн 48 хороонд 48 бүтээгдэхүүн борлуулах цэг байгуулж 96 мянган айлд хүргэхээр ажиллаж байна. Энэ төслөөс айл өрхөд одоогоор 4-н төрлийн зуух, гэрийн иж бүрэн дулаалга, гонх буюу үүдний пин, эрчим хүчинд хэмнэлттэй сууц гэх зэрэг бүтээгдэхүүнүүдийг санал болгоод байгаа.
Цэвэр агаар төслийн гол үйл ажиллагаа бол эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг иргэдэд хөнгөлөлттэй борлуулахад оршино.
Уг төсөл нь 2010 оноос эхэлснээсээ хойш энэ оны 5 сар хүртэл монголд агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний хэмнэлттэй ямар ямар бүтээгдэхүүн гаргах тал дээр судалгаа шинжилгээ хийсээр иржээ.
Төсөл хэрэгжих дүүргүүд
Дүүрэг |
хороо |
Эхлэх огноо |
Дуусах огноо |
Хэрэгжих хугацаа |
Чингэлтэй |
9,10,11,12 |
2011/5 |
2011/10 |
5 сар |
|
7,8,13,14,15,16,17,18 |
2011/8 |
2011/12 |
4 сар |
Сүхбаатар |
9,11,12,13,14,15,16,17,18 |
2011/9 |
2012/2 |
5 сар |
Баянгол |
9,10,11,16,21,22,23 |
2011/9 |
2012/2 |
5 сар |
Баянзүрх |
2,4,5,19,21,22,23 |
2011/10 |
2012/3 |
5 сар |
Сонгинохайрхан |
3,4,5,6,7,8,9,10,11,23,26,27,28 |
2011/10 |
2012/3 |
5 сар |
Утаагүй зуух
Хэрвээ иргэн та зуух худалдан авахаар болбол төслөөс татаас буюу хөнгөлөлт үзүүлдэг.Энэ татаасыг яаж олгодог вэ гэхээр тухайн зуух нь хэр хэмжээний утаа гаргаж байгаа.Түлшинд хэр хэмнэлттэй зэргээс нь хамаарч янз бүр байна.
Жишээ нь:
“Сэлэнгэ констракшн” ХХК-ийн Өлзий зуух үндсэн үнэ нь 325,000 харин уг төслөөр дамжуулан 74300 төгрөгөөр авна гэсэн үг. Нэг ёсондоо цэвэр агаар төслөөс танд 150 гаруй мянган төгрөгийг хөнгөлж байгаа юм.
Үнийн хөнгөлөлт буюу татаас
Зуух |
Бүтээгдэхүүний үндсэн үнэ |
Татаасын хэмжээ |
Хэрэглэгчийн төлөх зуухны үнэ |
Гэрт Суурилуулахад |
Сууцанд ханан зууханд холбох холбогчтой үнэ |
Сэлэнгэ ХХК /Өлзий |
325,000 |
250,768 |
74300 |
99300 |
80,300 |
СэлэнгэХХК / Хас |
459,250 |
208,511 |
250,800 |
275,800 |
256,800 |
Рояал өүшн ХХК/Дөл |
275,000 |
209,858 |
65,200 |
77,200 |
69,700 |
Рояал өүшн ХХК/ Голомт |
330,000 |
244,996 |
85,000 |
97,000 |
89,500 |
Гэрийн дулаалга
Мөн энэ төслийн өөр нэг бүтээгдэхүүн бол гэрийн хоёр давхар дулаалга юм. Энэ нь эдэлгээний хувьд 7-8 жил хэрэглэх боломжтой. Энэ дулаалгыг уг төслийн хяналтын дор үйлдвэрлэдэг учраас чанарын хувьд нэлээд өндөр төвшинд хийгддэг ажээ. Энэ дулаалга иж бүрэн байдгаараа онцлог юм. Дулаалгын үндсэн үнэ 700-900 мянган төгрөг гэхдээ цэвэр агаар төслийн хөнгөлөлтөөр 350,000 төгрөгөөр иргэд авах боломжтой болно.
Хувийн сууц
Мянганы сорилтын сангийн цэвэр агаар төслөөс нийслэлийн утааг бууруулах зорилготойгоор иргэдэд борлуулж байгаа бүтээгдэхүүний нэг бол эрчим хүчний хэмнэлттэй хувийн сууц юм. Энэ сууц нь нь 35 метр квадратаас дээд тал нь 65 м квадрат хэмжээтэй байдаг. 35 метр сууц бариулахад 9-10 сая төгрөгт гардаг байна. Энэ сууцыг худалдаж авч байгаа айл өрхөд цэвэр агаар төслөөс таван сая төгрөгийн татаас олгодог байна. Ингээд бодохоор хамгийн бага квадраттай сууц бариулахад иргэн танаас 5 сая төгрөг гарна гэсэн үг. Энэ сууцны давуу тал бол орон сууцны шийдлээр баригдахаараа онцлог.
Иргэд эрчим хүчний хэмнэлттэй зуух, сайжруулсан дулаалга, гонх, сууц зэрэг бүтээгдэхүүнийг худалдан авах, мөн тодорхой мэдээлэл авахыг хүсвэл Хас банкны бүх салбар, мөн хороодод байрлах төслийн борлуулах цэгт хандаж болох ажээ.
Т.Наранцэцэг