Ажлын байрыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
Хөдөлмөр эрхлэлт Хүний хөгжлийг дэмжих жилийн хүрээнд нийслэлд 35 мянган байнгын болон түр ажлын байр бий болгохоор холбогдох газрууд ажиллаж байна. Хагас жилийн байдлаар биелэлт 79.2 хувьтай гарчээ. Үүнээс улирлын чанартай ажлын байр 15, байнгын ажлын байр 85 хувиар нэмэгджээ. Одоогийн байдлаар нийслэл 38636 ажилгүй иргэнтэй болохыг НХХЯ НЗДТГ тогтоосон байна. Ажилгүй иргэдийн 55.2 хувь нь эмэгтэйчүүд 44.8 нь эрэгтэйчүүд. Насны хувьд 26-35 насныхан 32.04,36-45 насныхан 25.9,45-аас дээш насныхан 18,18-25 насныхан 24.5 хувийг эзэлжээ. Нийслэлийн есөн дүүргээс Сонгинохайрхан дүүрэг хамгийн их ажилгүй иргэнтэй/10970/ бол Багахангай хамгийн бага буюу 456 иргэн ажилгүй хэмээн бүртгүүлжээ.