Засвартай замууд баяраас өмнө нээгдэнэ
Энэ жил бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байгаа билээ. Нийслэлийн хэмжээнд нэлээд олон газар зам засварын ажил хийгдээд байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд таван газрын зам хаалттай байна. Энэ замууд бүгд наадмаас өмнө нээгдэх юм байна.
Тодруулбал: Ус цаг уурын хүрээлэнгийн уулзвараас Цэцэг төв хүртэлх авто зам 7-р сарын 6 нд,Зоос гоёлын уулзвараас Байгалийн түүхийн музейн уулзвар хүртэлх 300 метр авто зам 7 сарын 09-нд,Сонсголонгийн уулзвараас зүүн тийш ТЭЦ-4-ийн урдуурх 1.5 км авто зам 7 сарын 08-нд,Эрдэнэтолгойн уулзвараас Газар холдингийн уулзвар хүртэлх 600 метр авто зам 7 сарын 05-нд,22-ын товчооноос Улаанбаатар самбар хүртэлх 4.3 км авто зам 7 сарын 05-ны өглөө тус тус нээгдэх юм байна.