Тусгаар тогтнолын талбайгаас интернэтэд холбогдох боломжтой
Улаанбатар хотын 19-н газар шинээр утасгүй интернэтийн бүс болж байна. Нийслэл хотын хэд, хэдэн олон нийтийн газар болон сургууль, эмнэлэг, боловсрол, соёлын газруудаас хөдөлгөөнт интернэтэд холбогдох боломжтой. Цаашид хотын ойролцоох аялал жуулчлалын бүсэд утасгүй буюу Wifi интернэтийн орчин бий болгохоор төлөвлөжээ. Улаанбаатар хотын дараах 19-н газраас хөдөлгөөнт байдлаар интернэтэд үнэгүй холбогдоно.
Улсын клиникийн төв эмнэлэг
2-р эмнэлэг
Хавдар судлалын үндэсний төв
Монголын үндэсний түүхийн музей
Сонгинохайрхан дүүргийн нэг цэгийн цонхны үйлчилгээ
Монгол улсын их сургуулийн оюутны байрууд: 1, 2, 3, 4, 5
Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн
Тусгаар тогтнолын талбай
Соёл урлагийн их сургуулийн орчимЕрөнхий боловсролын сургуулиуд: 5, 37, 57, 72
Энэхүү ажлыг Мэдээлэл, Шуудан, Харилцаа, Холбоо, Технологийн газар болон интернэтийн үйлчилгээ үзүүлэгч Ситинэт, Сансар Интернэт, Телемакс компаниуд хамтран хэрэгжүүлсэн байна.