Наадмаар яг ингэж түгжрэх болов уу?
Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн рүү орох зам яг ингэж түгжрэх болов уу? Эсвэл...
Монгол орны хэмжээнд улсын чанартай 11-12 мянган км зам байдаг. Энэ замын 20-30% хатуу хучилттай зам эзэлдэг бөгөөд үлдсэн хэсэг нь шороон хэвээрээ байна. Өнөөдөр нийслэл хотын зам түгжирч, их хотын хурдыг сааруулж байна. Иймээс авто замын түгжрэлийг багасгах, тээврийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийслэл хот, аймгуудыг замаар холбох зэрэг чухал асуудлуудыг шийдвэрлэх нь амьдралаас урган гарч буй бодит шаардлага юм.
Жил жилийн наадмын түгжрэл буюу яавал түгжрэхгүй вэ? Замыг хөгжүүлэхийг шаарддаг нэг хүчин зүйл нь авто тээврийн хөдөлгөөний эрчим юм. Монгол улсад бүртгэлтэй 400 мянган гаруй автомашин сүлжилдэж байна. Хүмүүсийн амьдрал ахуй сайжирч, автомашин худалдан авах эрэлт хэрэгцээ ихэсч байна.
Хотын авто замын түгжрэлийг сааруулах зорилгоор гол, гол уулзваруудыг хоёр түвшинд болгох шаардлагатай. Мөн авто замаа сайжруулж, өргөжүүлэх, ус зайлуулах системийг боловсронгуй болгох нь шийдвэл зохих тулгамдсан асуудлууд юм. Томоохон голуудын дээр гүүр барих асуудал мөн энд хамаарагдана. Гүүр, зам хоёр зэрэг хөгжөөд явах ёстой гэж Монголын авто замын мэргэжилтнүүд хэлж байна.
Г.Мөнхтуяа