90 жилийн түүхтэй Монголын цагдаа
Бидний амар тайван амьдралын төлөө өдөр шөнийг умартан ажилладаг ч сайн нэр тэр бүр зүүдэггүй Цагдаагийн байгууллагын ажилтнуудыг энэ өдөр магтан дуулж байна. 2011 онд олон тэгш ой давхцаж байгаагийн нэг нь Монголын Цагдаагийн байгууллага үүсч хөгжөөд 90 жилийг ардаа үдэж байна.
Монголын цагдаагийн байгууллага нь Цагдаагийн академи, Хөдөлгөөнт эргүүл, Дотоодын цэрэг, Замын цагдаагийн газар зэргийг өөртөө нэгтгэсэн хүчирхэг байгууллага юм.
Монголын цагдаагийн байгууллага нь "Хуулийг дээдлэн, хүний эрхийг хамгаалж, амар тайван амьдралын баталгааг хангах" эрхэм зорилготойгоор ажиллаж байна. ЦЕГ-аас 90 жилийн ойн жилдээ ямар зорилт дэвшүүлэн ажиллаж буйг дор хүргэж байна. Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газраас дүүрэг бүрийн тодорхой хэсгүүдэд машинтай, морьтой эргүүлүүд хэрэгтэй газраа маш түргэн шуурхай очиж,асуудлыг шийдвэрлэдэг, Замын цагдаагийн газраас "Бүс, малгай" арга хэмжээ зэрэг нүдэнд харагдах, бодит үр дүнгээ үзүүлж буй олон ажлуудыг хийж байна.
Цагдаагийн байгууллагаас 2011 онд дэвшүүлсэн зорилт |
1. Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох ажлын үр дүн, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлнэ. 2. Хуулийг дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчмыг чанд сахиж, гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон иргэдийн эрхийг хангах ажлыг эрчимжүүлнэ. 3. Төрийн албаны нэр хүндийг эрхэмлэж, алба хаагчдын ажлын хариуцлага, харьцааны соёл, ёс зүйд тавигдаж буй шаардлагыг хангаж ажиллана. Монголын цагдаагийн байгууллагын их ойн жилийн хүрээнд өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд Монголын цагдаагийн байгууллагын төлөөлөл болсон Цагдаагийн академийн сонсогч, эрдэмтэн багш нар, эмэгтэй цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн, Цагдаагийн тусгай албаныхан, Замын цагдаагийн байгууллагын албан хаагчид, Хөдөлгөөнт эргүүл-Нийслэлийн хөдөлгөөнт морьт эргүүлийн цагдаагийнхний жагсаал, үзүүлэх тоглолт болж байна.Эдгээр байгууллага машин, морь, сансрын холбоо, радио хэт богино долгионы тусламжтайгаар гоц ноцтой гэмт хэрэгтэнг эрэн сурвалжлах, гамшгийн үед түргэн шуурхай ажилладаг. |
"Амар тайван амьдралын төлөө хамтдаа" гэсэн уриатай Монголын цагдаагийн байгууллагаас ард иргэдийн энхийн манаанд байж ажил үйлсээрээ олон шилдэг цагдаа төрөн гарсны сацуу урлаг, спортын цөөнгүй алдартнууд ч энэхүү байгууллагаас төрөн гарсан.
Цагдаагийн байгууллагын ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэдэг Цагдаагийн академийн сонсогч, Залуучуудын боксын улсын аварга, Азийн аваргын хүрэл медальт Н.Төгсцогт, ШШГЕГ-ын хошууч, Улсын боксын гурван удаагийн аварга, Ази тивийн аварга, Олимпийн мөнгөн медальт, Монгол улсын хөдөлмөрийн баатар П.Сэрдамба зэргийг нэрлэж болох юм. Vip76.mn-ээс долдугаар сарын 8-нд Цагдаагийн байгууллагын 396 албан хаагч цол нэмсэн мэдээлэл, долдугаар сарын 10-нд Монголын бүх цэргийн сүрт жагсаалыг хүргэж байсан билээ.
{ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир П.Сэрдамбыг хошууч цолоор шагнаж байгаа нь}
{ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир Н.Төгсцогтыг Цагдаагийн алдар тэмдэгээр шагнаж байгаа нь
Г.Мөнхтуяа