Зам засварын ажил ирэх 10 сард дуусна
Нийслэлийн Авто замын газраас 46 замын 73 км газрыг шинээр барих буюу шинэчлэхээр "Хотын авто замыг сайжруулах" дэд төсөлд тусгаад байна. Үүнээс 12 зам нь он дамжиж байгаа юм. Одоогийн байдлаар зам засварын ажил 50 хувьтай явагдаж байна. Зам засварын ажил ирэх аравдугаар сарын 30 нд дуусах гэрээтэй.
Гэрээт хугацаа нь болоогүй байгаа ч зорчих эрхийг нь нээсэн зам олон бий. Тухайлбал, X хороолол, Шархад чиглэлийн замууд юм. Эдгээр замыг явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг иж бүрнээр нь засаж хугацаанд нь хүлээлгэж өгөх ёстой.
Тухайлбал, Таван шараас Толгойт Орбитын уулзвар хүрэх зам эвдэрч эхэллээ гэж иргэд бухимдаад байгаа. Харин энэ замын ажил хугацаандаа амжаагүй ба баяр наадмаар иргэдийг шороон замаар зорчуулахгүй гэсэн үүднээс түр зуурын хучилт хийжээ. Мөн цаг агаарын байдлаас болоод энэ замын засварын ажил түр зогссон байна. Цаашид энэ замыг үргэлжлүүлэн засаж янзлах юм.
Мөн одоогийн байдлаар Хүнсний V I дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх 600 м замыг хаасан. Уг замыг энэ сарын 27-нд нээнэ. Дараа нь ШУТИС-иас МУБИС хүртэлх замыг хаахаар төлөвлөн ажиллаж байна.
Т.Наранцэцэг