
М.Энхболд: БНСУ-ын эмч эрдэмтдийг тойрогтоо ажиллуулна
БНСУ-ын ЭМЯ-наас 2011 оныг хөгжиж буй орнуудад туслах жил болгон зарлажээ. Энэ ажлын хүрээнд тус улсын Кёнхи их сургуулийн нарийн мэргэжлийн эмч, эрдэмтдийн багийг Монголд ажиллахыг УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболд урьжээ. Заллага авсан зочид ирсэн байна.Тэд энэ сарын сарын 25-ныг хүртэл манай улсад ажиллах юм.
Хөдөө орон нутагт, тэр дундаа алслагдсан бүс нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, томоохон хот суурин газартай ойр хэдий ч тухайн бүс нутагтаа эрүүл мэндийн үйлчилгээг хангалттай хүртэж чаддаггүй бүс нутагт үнэ төлбөргүй ажиллуулахаар М.Энхболд төлөвлөжээ. Тэрбээр өчигдөр БНСУ-ын эмч, эрдэмтдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Эх сурвалж:Өнөөдөр сонин
Э.Төр