Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ханшийн өсөлт
- Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сарынхаас 3.9 хувиар өсчээ
- Зарим үнэ сараар биш долоо хоногоор өсөж байгаа нь аймшигтай
- Тэд үнээ нэмж байгаа юм бол хэрэглэгчид ч мөн ялгаагүй шаардлагаа нэмэх хэрэгтэй
Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сарынхаас 3.9 хувиар өсчээ.
Долдугаар сарын хувьд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ сарын дундаж үзүүлэлтээр нэмэгдээд зогсохгүй долоо хоногийн өмнөх үеийнхтэй харьцуулахад л тодорхой хэмжээгээр өсөөд байна. Улаанбаатар хотын хүнсний зах, томоохон дэлгүүр, супермаркетийн үнийг судалж, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн яг одоогийн бодит үнийг хүргэе.
Махны дундаж үнэ:
2011 оны 7-р сарын 20-ны байдлаар өмнөх 6 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ харил цан адилгүй хувиар буюу 1.2-6.1 хувиар өсч, одоо хонины ястай мах дунджаар 4300 төгрөгөөр худалдаалагдаж байна.
№ |
Махны төрөл |
Зах зээлийн үнэ ханш /төг/ |
1. |
Хонины мах /ястай/ |
4300 |
2. |
Хонины цул мах |
4383 |
3. |
Үхрийн мах /ястай/ |
4825 |
4. |
Үхрийн цул мах |
5475 |
5. |
Ямааны мах |
3220 |
Гурилын дундаж үнэ:
2011 оны 7-р сарын 20-ны байдлаар гурилын үнийг өмнөх 6 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ий савласан дээдийн дээд гурилын үнэ 1.4 хувиар өссөн бол, задгай дээд гурилын үнэ харьцангуй буурсан үзүүлэлттэй байна.
№ |
Дээд гурилын жижиглэнгийн үнэ |
Зах зээлийн үнэ ханш /төг/ |
1. |
Алтан тариа гурил |
879 |
2. |
Орос гурил |
923 |
3. |
Хятад гурил |
838 |
Зарим гол нэрийн бүтээгдэхүүн:
2011 оны 7-р сарын 20-ны байдлаар будаа, элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас маш бага хувиар өссөн бөгөөд өнгөрсөн долоо хоногийн үнэд өөрчлөлт ороогүй. Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх 6 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 46.7 хувь, төмсний үнэ 9.9 хувь, байцааны үнэ тогтвортой байна. Өмнөх 7 хоногт луувангийн үнэ хамгийн их өсчээ.
№ |
Зарим гол нэрийн бүтээгдэхүүн
|
Зах зээлийн үнэ ханш, /төг/ |
1. |
Будаа |
1655 |
2. |
Элсэн чихэр |
1675 |
3. |
Төмс |
1235 |
Шатахууны худалдаа хэвийн явагдаж байна
Өнгөрсөн сард хэсэг хугацаанд шатахуун түгээх станцууд бинзенийг карт, талоноор олгосноор иргэдийг багагүй сандаргасан. Энэ байдал удаан үргэлжлэлгүй карт, талоноор олгохыг зогсоож, хязгаарлалтай олгох арга хэмжээ ч авч байсан бол одоо шатахууны борлуулалт хэвийн явагдаж байна.
Улаанбаатар хотод зарагдаж байгаа автобинзен, дизель түлшний үнэ ханш, 7-р сарын 20-ны байдлаар
№ |
|
Жаст ойл |
Петровис |
Магнай трейд |
Сод Монгол |
Шунхлай |
Дундаж үнэ |
1. |
Аи 95 |
|
1570 |
1570 |
1570 |
|
1570 |
2. |
Аи 76, 80 |
1250 |
1250 |
1250 |
1250 |
1250 |
1250 |
3. |
Аи 92, 93 |
1500 |
1500
1750 |
1500 |
1500 |
1500 |
1500 |
4. |
Дизель түлш |
|
1750 |
1750 |
1750 |
1750 |
Тэд үнээ нэмж байгаа бол бид шаардлагаа өндөргөсгөх хэрэгтэй
Хэрэглэгчдэд хэрэгтэй нэмэлт мэдээлэл:
- "Sell By" date буюу "Худалдаалах хугацаа" -дэлгүүр тухайн хүнсний бүтээгдэхүүнийг хэр удаан хугацаагаар зарж борлуулах ёстойг хэлж өгнө. Та уг хугацааг дуусахаас өмнө худалдаж авах ёстой.
- "Use By" date буюу "Хэрэглэх хугацаа"- тухайн бүтээгдэхүүнийг чанар сайтай байхад нь хэрэглэх хамгийн сүүлчийн өдрийг заана.
- "Coded dates буюу кодолсон хугацаа" -Үйлдвэрлэгчийн тавьсан савлагааны дугаар.
Хэрэв бүтээгдэхүүнд хугацаа тавигдаагүй бол түргэн муудах, шууд идэж хэрэглэх хүнс гэсэн үг. Иймээс худалдаж авсны дараа шууд, эсвэл тагийг онгойлгосноос хойш хамгийн сүүлийн хугацаа нь 3-5 өдрийн дотор хэрэглэх хэрэгтэй.
Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн жилээр бус сараар зарим тохиолдолд долоо хоногоор өсч буй мэдээллийг танд хүргэлээ. Үнийн өсөлт нь бидний сарын орлого, түрийвчний нимгэн, зузаантай шууд холбоотой.
"Далайд дусал нэмэр" гэдэг шиг бага мэт тоо боловч сар, долоо хоног тутамд 0.5-6 хувиар өссөөр байвал хагас жил, сарын дараа хүнсний гол бүтээгдэхүүнүүд хэдэн төгрөгтэй болж, бидний түрийвчнээс хэдэн төгрөг нэмж гарахыг тааварлах аргагүй юм. Эртхэн шиг нөөцлөх хэрэгтэй юм болов уу. Эсвэл үнийн өсөлтийг зохицуулах, хязгаарлах үүрэгтэй холбогдох байгууллага нь арга хэмжээ авах ёстой юм болов уу. Зах зээлийн хуулиар зохицуулагдахыг хүлээх үү?
Г.Мөнхтуяа
Эх сурвалж
Vip76.mn