УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ховдыг зорив
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Ховд аймагт томилолтоор ажиллаж, орон нутгийн ажил байдалтай танилцахаар өчигдөр тус аймгийг зорив.Тэрээр ирэх наймдугаар сарын 1 хүртэл Ховдын иргэд, сонгогчидтой уулзан тэдний санал бодлыг нь сонсож УИХ-ын үйл ажиллагаа болон хаврын чуулганаас батлан гаргасан хууль тогтоомжийг сурталчилна.
Тэрээр Ховд аймгийн Дуут, Манхан сумдын малчидтай өчигдөр уулзан, малчдын ахуй амьдрал, ажил байдалтай танилцсан байна. Мөн томилолтынхоо хугацаанд Баруун бүсийн босоо тэнхлэгийн Ховд Манханы авто замын явц байдал, орон нутгийн бусад бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, Ховд аймгийн 80 жилийн ойн арга хэмжээнд оролцоно. УИХ-ын даргыг орон нутагт ажиллахад гишүүн С.Бямбацогт, УИХ-ын даргын зөвлөх Д .Бат-мөнх, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцан хэлтсийн дарга Б.Золбаяр, хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалджээ.
Зууны мэдээ