
Барилгын материалын үнэ өсжээ

- Сар гаруйн өмнө 6000 төгрөгийн үнэтэй зарагдаж байсан цемент өнөөдрийн байдлаар 9-10 мянган төгрөгөөр зарагдаж байна.
Өнөөдрийн байдлаар сарын өмнөх үеэс үзэхэд барилгын материалын үнэ нэлээд өсжээ. Учир сар гаруйн өмнө 6000 төгрөгийн үнэтэй зарагдаж байсан цемент өнөөдрийн байдлаар 9-10 мянган төгрөгөөр зарагдаж байна. Үүнийгээ бензин, шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм. Үнийн хувьд өссөн нь ганц цемент ч биш барилгын дулаалгын материал болох шилэн хөвөн өнгөрөгч долдугаар сард 11 мянган төгрөгийн үнэтэй байсан бол 3000 төгрөгөөр нэмэгджээ. Харин араглит 6500, нимгэн хавтан 8000-15000, гипсэн хавтан 7000, хар цаас 7-20 мянган төгрөг, хадаас 2000-4000, будаг 2000-7000, замаск нэг килограмм нь 300-800 төгрөгөөр борлуулагдаж байна. Бусад бараа материалын хувьд ч 2500-3000 төгрөгөөр нэмэгджээ.
Vip76.mn