Аль аймагт, ямар үйлдвэр байгуулах вэ?
2011.09.07

Аль аймагт, ямар үйлдвэр байгуулах вэ?

ТОВЧХОН
  • Танд л гэж зөвлөхөд аль нэг орон нутагт бизнес эрхэлж, үйлдвэр барих гэж байгаа бол төрөөс ямар үйлдвэрлэл тухайн орон нутагт хөгжүүлэх гэж байгаа бодлого, чиглэлийг /доорхи хүснэгт/ анзаарч хараарай.

Засгийн газраас 2009 онд “орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх” чиглэлийг баталсан. Тухайн орон нутгийн түүхий эд, нөөц боломжид тулгуурлан боловсруулсан энэ хөтөлбөрөөс аль аль аймагт ямар үйлдвэр байгуулахаар Засгийн газар төлөвлөснийг харж болох юм.

"Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл"-ийг хэрэгжүүлэхэд хэд хэдэн эх үүсвэрээс  санхүүжих боломжтой хэмээн Засгийн газар үзэж байгаа юм. Үүнд,  иргэд, аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгө,  Банкны зээл, Улсын болон орон нутгийн төсөвт үйлдвэржүүлэлт, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан хөрөнгө, Гадаад орон, олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгө болон бусад эх үүсвэрүүд юм.

Танд л гэж зөвлөхөд  аль нэг орон нутагт бизнес эрхэлж, үйлдвэр барих гэж байгаа бол төрөөс ямар үйлдвэрлэл тухайн орон нутагт хөгжүүлэх гэж байгаа бодлого, чиглэлийг /доорхи хүснэгт/ анзаарч хараарай. Ингэснээр та төрөөс хэрэгжүүлж буй төрөл бүрийн санхүүгийн хөнгөлөлт, зээлд хамрагдаж болох юм.

Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлийг тогтоол хэлбэрээр үзэх бол ЭНД дарна уу. Харин Засгийн газрын тогтоолыг үндэслэн Vip76.mn ийн зүгээс аймаг бүрээр нь ангилсан ангиллыг доорхи хүснэгтээс харна уу.

1

Баянхонгор

  • Махны анхан шатны боловсруулах үйлдвэр
  • Сүү боловсруулах үйлдвэр
  • Цөм сүргийн үржлийн төв бүхий шилмэл сүргийн аж ахуй байгуулах
  • Хог боловсруулах туршилтын үйлдвэрийг байгуулах
  • Орон нутгийн түүхий эдэд тулгуурласан цементийн жижиг үйлдвэр байгуулна

2

Говь-Алтай

  • Махны анхан шатны боловсруулах үйлдвэр,
  • Нэг суманд Сүү боловсруулах цех
  • Цөм сүргийн үржлийн төв бүхий шилмэл сүргийн аж ахуй байгуулах
  • Тэжээлийн аж ахуйн үйлдвэр
  • Загас үржүүлгийн аж ахуй байгуулах
  • Орон нутгийн түүхий эдэд тулгуурласан цементийн жижиг үйлдвэр байгуулна

3

Дундговь

  • Сүү хөргөөх цэг, хөргөлтийн төв

4

Архангай

  • Сүү боловсруулах үйлдвэр
  • Сүү хөргөөх цэг, хөргөлтийн төв
  • Цөм сүргийн үржлийн төв бүхий шилмэл сүргийн аж ахуй байгуулах
  • Тэжээлийн аж ахуйн үйлдвэр
  • Жимс жимсгэн боловсруулан савлах үйлдвэр, цехийг байгуулах, өргөтгөх
  • Загас үржүүлгийн аж ахуй байгуулах
  • Модон эдлэлийн үйлдвэрлэлийг байгуулах, өргөтгөх

5

Баян-Өлгий

  • Нэг суманд Сүү боловсруулах цех
  • Цөм сүргийн үржлийн төв бүхий шилмэл сүргийн аж ахуй байгуулах
  • Тэжээлийн аж ахуйн үйлдвэр

6

Булган

  • Нэг суманд Сүү боловсруулах цех
  • Мал бордох аж ахуй
  • Цөм сүргийн үржлийн төв бүхий шилмэл сүргийн аж ахуй байгуулах
  • Сүү хөргөөх цэг, хөргөлтийн төв
  • Модон эдлэлийн үйлдвэрлэлийг байгуулах, өргөтгөх

7

Говьсүмбэр

  • Нэг суманд Сүү боловсруулах цех
  • Цөм сүргийн үржлийн төв бүхий шилмэл сүргийн аж ахуй байгуулах

8

Дорнод

  • Сүү боловсруулах үйлдвэр
  • Цөм сүргийн үржлийн төв бүхий шилмэл сүргийн аж ахуй байгуулах
  • Тэжээлийн аж ахуйн үйлдвэр
  • Давсны үйлдвэр
  • Модон эдлэлийн үйлдвэрлэлийг байгуулах, өргөтгөх
  • Орон нутгийн түүхий эдэд тулгуурласан арматур, төмөр хийцийн жижиг түлшний үйлдвэрийг байгуулах

9

Завхан

  • Нэг суманд Сүү боловсруулах цех
  • Цөм сүргийн үржлийн төв бүхий шилмэл сүргийн аж ахуй байгуулах
  • Жимс жимсгэн боловсруулан савлах үйлдвэр, цехийг байгуулах, өргөтгөх
  • Давсны үйлдвэр
  • Загас үржүүлгийн аж ахуй байгуулах
  • Модон эдлэлийн үйлдвэрлэлийг байгуулах, өргөтгөх

10

Өмнөговь

  • Нэг суманд Сүү боловсруулах цех
  • Цөм сүргийн үржлийн төв бүхий шилмэл сүргийн аж ахуй байгуулах
  • Хүнсний ногоо боловсруулан савлах үйлдвэр, цехийг байгуулах, одоо байгааг нь сайжруулах
  • Модон эдлэлийн үйлдвэрлэлийг байгуулах, өргөтгөх

11

Сүхбаатар

  • Нэг суманд Сүү боловсруулах цех
  • Цөм сүргийн үржлийн төв бүхий шилмэл сүргийн аж ахуй байгуулах
  • Тэжээлийн аж ахуйн үйлдвэр

12

Төв

  • Нэг суманд Сүү боловсруулах цех
  • Мал бордох аж ахуй
  • Цөм сүргийн үржлийн төв бүхий шилмэл сүргийн аж ахуй байгуулах
  • Сүү хөргөөх цэг, хөргөлтийн төв
  • Тэжээлийн аж ахуйн үйлдвэр
  • Хүнсний ногоо боловсруулан савлах үйлдвэр, цехийг байгуулах, одоо байгааг нь сайжруулах
  • Жимс жимсгэн боловсруулан савлах үйлдвэр, цехийг байгуулах, өргөтгөх
  • Давсны үйлдвэр
  • Цардуулын үйлдвэр байгуулах
  • Электрон, цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэр

13

Увс

  • Шингэн түлж савлах үйлдвэр барих

14

Ховд

  • Нэг суманд Сүү боловсруулах цех
  • Цөм сүргийн үржлийн төв бүхий шилмэл сүргийн аж ахуй байгуулах
  • Тэжээлийн аж ахуйн үйлдвэр
  • Хүнсний ногоо боловсруулан савлах үйлдвэр, цехийг байгуулах, одоо байгааг нь сайжруулах
  • Цардуулын үйлдвэр байгуулах
  • Загас үржүүлгийн аж ахуй байгуулах
  • Чулуу боловсруулах үйлдвэр, цех байгуулах
  • Шингэн түлж савлах үйлдвэр барих

15

Хөвсгөл

  • Сүү боловсруулах үйлдвэр
  • Мал бордох аж ахуй
  • Цөм сүргийн үржлийн төв бүхий шилмэл сүргийн аж ахуй байгуулах
  • Сүү хөргөөх цэг, хөргөлтийн төв
  • Жимс жимсгэн боловсруулан савлах үйлдвэр, цехийг байгуулах, өргөтгөх
  • Загас үржүүлгийн аж ахуй байгуулах
  • Модон эдлэлийн үйлдвэрлэлийг байгуулах, өргөтгөх

16

Орхон

  • Нэг суманд Сүү боловсруулах цех
  • Сүү хөргөөх цэг, хөргөлтийн төв
  • Хүнсний ногоо боловсруулан савлах үйлдвэр, цехийг байгуулах, одоо байгааг нь сайжруулах
  • Жимс жимсгэн боловсруулан савлах үйлдвэр, цехийг байгуулах, өргөтгөх
  • Чулуу боловсруулах үйлдвэр, цех байгуулах
  • Шахмал болон утаагүй түлшний үйлдвэр барих
  • Орон нутгийн түүхий эдэд тулгуурласан арматур, төмөр хийцийн жижиг түлшний үйлдвэрийг байгуулах
  • Экспортын баримжаатай болон имдорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэр байгуулах

17

Сэлэнгэ

  • Мал бордох аж ахуй
  • Нэг суманд Сүү боловсруулах цех
  • Сүү хөргөөх цэг, хөргөлтийн төв 2ш
  • Хүнсний ногоо боловсруулан савлах үйлдвэр, цехийг байгуулах, одоо байгааг нь сайжруулах
  • Жимс жимсгэн боловсруулан савлах үйлдвэр, цехийг байгуулах, өргөтгөх
  • Цардуулын үйлдвэр байгуулах
  • Модон эдлэлийн үйлдвэрлэлийг байгуулах, өргөтгөх

8

Өвөрхангай

  • Сүү хөргөөх цэг, хөргөлтийн төв
  • Тэжээлийн аж ахуйн үйлдвэр

19

Дархан-Уул

  • Мал бордох аж ахуй
  • Нэг суманд Сүү боловсруулах цех
  • Сүү хөргөөх цэг, хөргөлтийн төв
  • Тэжээлийн аж ахуйн үйлдвэр
  • Электрон, цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэр
  • Шахмал болон утаагүй түлшний үйлдвэр барих
  • Орон нутгийн түүхий эдэд тулгуурласан арматур, төмөр хийцийн жижиг түлшний үйлдвэрийг байгуулах
  • Экспортын баримжаатай болон имдорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэр байгуулах

20

Хэнтий

  • Мал бордох аж ахуй
  • Цөм сүргийн үржлийн төв бүхий шилмэл сүргийн аж ахуй байгуулах
  • Нэг суманд Сүү боловсруулах цех
  • Жимс жимсгэн боловсруулан савлах үйлдвэр, цехийг байгуулах, өргөтгөх
  • Орон нутгийн түүхий эдэд тулгуурласан цементийн жижиг үйлдвэр байгуулна

21

Дорноговь

  • Нэг суманд Сүү боловсруулах цех
  • Чулуу боловсруулах үйлдвэр, цех байгуулах
  • 1 сая хүртэл тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр

22

Улаанбаатар

  • Нэг суманд Сүү боловсруулах цех
  • Сүү хөргөөх цэг, хөргөлтийн төв
  • Төмс хүнсний ногоо хадгалах зоорь,  хүлэмжийн төвлөрсөн аж ахуйг байгуулах
  • Давсны үйлдвэр
  • Шахмал болон утаагүй түлшний үйлдвэр барих
  • Экспортын баримжаатай болон имдорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэр байгуулах
  • Хог боловсруулах туршилтын үйлдвэрийг байгуулах
Аймаг бүрт байгуулах үйлдвэр:
  • Аймгуудад тус бүр 50 үнээтэй сүүний чиглэлийн фермерийн аж ахуйг, бэлчээр болон тэжээлийн нөөц бүхий аймагт сүүний чиглэлийн аж ахуй тус тус байгуулах
  • Хүлэмжийн аж ахуйг бүх суманд байгуулах
  • Жимс, жимсгэнэ, чацарганы аж ахуйг байгаль, цаг уурын тохиромжтой нөхцөл бүхий аймагт байгуулах;
  • Балт ургамлын хүрэлцээтэй нөөц боломж бүхий аймгуудад зөгийн аж ахуй уайгуулах, өргөтгөх;
  • Шувууны аж ахуйг аймаг бүрт болон Улаанбаатар хотод байгуулах, өргөтгөх;
  • Аймаг, сумдад ахуй үйлчилгээний төв, цэг байгуулах
  • Hоос угаах болон эсгийний үйлдвэр, оёдлын үйлдвэрийг аймаг бүрт байгуулах
  • Хаягдал цаас, сав баглаа боодлын үйлдвэрийг байршлыг нь сонгох замаар байгуулах;
  • Барилгын шилний үйлдвэр байгуулах
  • Төвийн болон хангай бүсэд төмөрлөгийн үйлдвэр байгуулах
  • Өндөр технологийн үйлдвэрүүдийг байрлал сонгон байгуулах
  • Ноолуурыг ээрмэл хүртэл нь боловсруулах  үйлдвэрийг бүсүүдэд байгуулах
  • Ноос боловсруулах үйлдвэр, цехүүдийг бүсүүдэд байгуулах
  • Бүс нутгийн чанартай сүү боловсруулах үйлдвэр байгуулах
  • бүсийн мах боловсруулах үйлдвэрийг түшиглэн махыг гүн боловсруулах цех байгуулах, өргөтгөх
  • Зоорийн болон агуулахын аж ахуй байгуулах
Нийтлэлч
О.Батзаяа
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.