"Номтой нөхөрлөе" аян амжилттай өндөрлөв
2011.09.09

"Номтой нөхөрлөе" аян амжилттай өндөрлөв

ТОВЧХОН
  • Энэ удаагийн аянд давхардсан тоогоор 35 мянга гаруй хүүхэд оролцож, 7000 ном уншсан дүн гарчээ
  • “Төвшин сэтгэл” сангийн зохион байгуулагчид хүүхдэд ном уншуулахын тулд энэ зуны туршид 31 оюутныг ажиллуулжээ.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваагийн санаачилсан “Төвшин сэтгэл” сангаас сурагч, хүүхэд багачуудын дунд зохион байгуулсан “Номтой нөхөрлөе” гурав дахь удаагийн аян дүнгээ гаргаж, амжилттай оролцсон хүүхэд багачуудыг шагнаж урамшуулав.

Энэ удаагийн аянд давхардсан тоогоор 35 мянга гаруй хүүхэд оролцож, 7000 ном уншсан дүн гарчээ. Эдгээрээс 5–8 насны ангилалд 107 ном уншсан Шарын гол сумын хоёрдугаар дунд сургуулийн сурагч Энхжин, 9–13 насны ангилалд Дархан сумын дөрөвдүгээр дунд сургуулийн 2б ангийн сурагч Гантулга 78 ном уншсан бол 14–16 насны ангилалд 79 ном уншсан «Од» цогцолборын 5б ангийн сургагч Солонго нар шалгарч “Найрамдал” зусланд амрах эрхийн бичиг гардав.

УИХ–ын гишүүн Д.Хаянхярваа: Сүүлийн үед хүүхэд, залуус ном унших нь цөөрсөн гэсэн шүүмжлэлд өртөж байдаг ч унших ном нь байвал хүүхдүүд зуны амралтаараа 100 ном ч уншиж чадна гэдгээ харууллаа гэв. Уг аяныг зохион байгуулагч “Төвшин сэтгэл” сангийн зохион байгуулагчид хүүхдэд ном уншуулахын тулд энэ зуны туршид 31 оюутныг ажиллуулжээ. Өмнөх аянуудад зөвхөн Дархан сумын гэр хорооллын айл өрхүүдийн хүүхдүүдийг хамруулж байсан бол энэ удаагийн аяныг Дархан–Уул аймгийн бүх хүүхдийг хамруулж, алслагдсан багийн хүүхдүүдийг ч номтой нөхөрлүүлж чадсан амжилтаар хаалтаа хийсэн юм. Хаалтын үеэр ном уншигч хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолтыг сонирхуулжээ.
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.