Өвөрхангайчууд
2011.09.09

Өвөрхангайчууд ''Ардчиллын хөшөө''-тэй боллоо

ТОВЧХОН

  • Нээлтийн ёслолын үеэр УИХ-ын дэд дарга Г.Батхүү хэлсэн үгэндээ “Хорин жилийн түүхэнд ардчиллын төлөө тууштай явж, эрх чөлөөгөө өнгө мөнгөөр худалдаагүй, туйлбартай байсан Уянга сумын ард түмнийг хүндэтгэж хөшөөг босгосон

Өвөрхангай аймгийн Уянга суманд Эрх чөлөөний хөшөө сүндэрлэв. Тэнгэр өөд цойлж, “Эрх чөлөөг эрхэмлэгч ард түмэндээ зориулав” гэж бичиглэсэн энэхүү хөшөөг өөрөөр Ардчиллын хөшөө гэж нэрлэсэн байна.

 

Эрх чөлөөний хөшөөний нээлт энэ сарын 8-ны  өдөр болж, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Монгол Улсын баатар, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Зоригт, МУГЖ Д.Сосорбарам, Баабар, Д.Ганболд, Өвөрхангай аймгийн АН-ын дарга Ц.Хишигсүрэн, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, Уянга сумын Засаг дарга П.Загарзүсэм нар болон тус сумын иргэд оролцлоо. Нээлтийн ёслолын үеэр УИХ-ын дэд дарга Г.Батхүү хэлсэн үгэндээ “Хорин жилийн түүхэнд ардчиллын төлөө тууштай явж, эрх чөлөөгөө өнгө мөнгөөр худалдаагүй, туйлбартай байсан Уянга сумын ард түмнийг хүндэтгэж хөшөөг босгосон. Энэ хөшөө Азид анхдагч гэдгээрээ онцлог. Уянгачууд ардчилал, эрх чөлөөг үргэлж сонгодог, үзэл бодлоосоо хэзээ ч ухраагүй. Тиймээс Эрх чөлөөний хөшөө Уянга сумын үе үеийн ардчилагчид, ирээдүйн ардчилагчдад зориулагдсан. Ардчиллын түүчээ бол та бүхэн билээ” гэв. Мөн Монгол Улсын Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг ирүүлсэн мэндчилгээндээ “Монголын 21 аймаг, 329 сумаас анх удаа Эрх чөлөөний одонт Уянга суманд Эрх чөлөөний хөшөө сүндэрлэж байна” хэмээжээ. Ардчиллын давалгаа, цөм нь Уянга сумынхан байсан гэдгийг хөшөөний нээлтэд үг хэлсэн хүн бүр онцолсон.

 

Эрх чөлөөний хөшөө 13 метр өндөр, орой хэсэгтээ Эрх чөлөөний одонтой, ардчилагчдын хандив 40 сая төгрөгөөр босчээ. Хөшөөний нээлтэд Өвөрхангай аймгийн бусад сумдаас ардчиллын төлөөх сэтгэлтэй хүмүүс олноороо ирсэн юм. Тэдний хувьд ардчилал, эрх чөлөөгөө бататгаж, бахархах Эрх чөлөөний хөшөөгөө босгосон үйл явдлыг ардчиллын түүхэнд онцлууштай гэсэн Эх сурвалж
Vip76.mn

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.