НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Рана Фловерс,зөвлөх Жак Багриански нартай уулзав.
- Гурилыг нийтдээ 5 аминдэм, 2 эрдэс бодисоор баяжуулан хэрэглэхэд хэрэглэгчдэд жилд 300 төгрөгийг нэмж талханд төлөх илүү зардал л гарах юм.
Гурилыг нийтдээ 5 аминдэм, 2 эрдэс бодисоор баяжуулан хэрэглэхэд хэрэглэгчдэд жилд 300 төгрөгийг нэмж талханд төлөх илүү зардал л гарах юм. Монгол улс өнөөдөр дотоодын гурилын хэрэгцээгээ хангаж байгаа үед энэхүү алхам үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бас нэг алхам болох юм. Монгол улсад өнөөдөр гурил үйлдвэрлэх хүчин чадал нь бүрдсэн, холбогдох стандарт нь байгаа өнөө үед гурилыг баяжуулах баяжмалын хангалтыг хуулийн хүрээнд зохицуулан, уг хуулиар баяжуулсан гурилын хэрэглээг нэмэгдүүлэх нь хамгийн оновчтой алхам болох нь бусад орны туршлагаас нотлогдож байна. Иймд энэхүү хуулийг батлан хэрэгжүүлэх нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжин, үндэсний бүтээгдхүүний хэрэглээг дэмжихийн сацуу хүн амын эрүүл мэндийг хамгаалан цус багадалт, рахит, хавдар, төрөлхийн гажиг гэх мэт олон төрлийн өвчнөөс сэргийлэнь хүүхдүүдийн оюун ухаанй хөгжил,сурлагын амжилтанд нөлөөлж, нийт насанд хүрэгсдийн хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулахад чухал нөлөө үзүүлэх болно. Зөвхөн цус багадалтаас сэргийлсэнээр 1500 нялхасыг нас барахаас сэргийлж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлсэнээр 150 сая долларын хэмнэлтийг дараагийн 10 жилд олох болно.
Vip76.mn