Гишүүдийн хөрөнгө  орлогын мэдүүлгийг нууцын  сейфэнд хадгалжээ
2010.06.11

Гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нууцын сейфэнд хадгалжээ

УИХ-ын ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Ёс зүйн дэд хорооны бүрэлдхүүн батлагдсан уу?

-ЁС зүйн дэд хороо үйл ажиллагаагаа бүрэн явуулах тал руугаа явж байна. Манай дэд хорооны дүрмийг албан ёсоор батлах ёстой. Өмнө нь 10 гишүүн байсан. Одоо зургаан гишүүнтэй байлгахаар хоёр намын бүлэг хэлэлцсэн. Бүрэлдэхүүн батлагдсанаар бид үйл ажиллагаагаа явуулна.

-Ёс зүйн хороо гишүүдийг аль нэг сурталчилгаанд тоглохыг хориглосон заалт гаргажээ. Гишүүд хэрхэн хүлээж авсан бэ?

-Манай дүрэм дээр тодорхой заасан байгаа. Монгол Улсын их хурлын гишүүд арилжааны чанартай сурталчилгаанд оролцохыг хориглох талаар тодорхой заасан. Мэдээж нийгэм рүү хандсан үйл ажиллагаанд оролцохыг хориглохгүй. Нэгэнт л дүрэм баталсан бол түүнийг дагаж мөрдөөд явах ёстой гэсэн байр суурьтай байна.

-Дүрмээ зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх бол?

-Үүнийг Их хурлын дэгийн тухай хуульд тодорхой заасан. Дүрмийн дагуу бид асуудалд хандана.

-АТГ-аас гишүүдийн хөрөнгө оруулгын мэдүүлгийг татан авч танилцан судалж байгаа гэсэн. Ямар дүгнэлтэд хүрээд байна вэ?
 


-Авилгатай тэмцэх газраас явуулсан судалгаанд төрийн байгууллагууд авилгад хамгийн их өртөмгий гэсэн дүгнэлт хийсэн байсан. Үүн дотор Их хурлын нэр явж байгаа. Иймээс УИХ төрийн эрх барих дээд байгууллагын хувьд өөрсдөө үлгэр жишээ байх ёстой. Энэ үүднээс манай дэд хороо Их хурлын гишүүдийн хөрөнгө оруулгын мэдүүлгэд тодорхой хэмжээгээр мониторинг хийх саналыг би даргын хувьд гаргасан. Энэ асуудлыг эхний хуралдаанаараа хэлэлцэнэ.

-Гишүүдийн хөрөнгө оруулгын мэдүүлэг бүгд ирсэн байгаа юу?

-Хөрөнгө оруулгын мэдүүлэг лацтай, тамгатайгаа бүгд Ёс зүйн дэд хороон дээр ирсэн. Үүнийг нууцын сейфэнд хадгалж байгаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.