2010.07.06

Д.Дэмбэрэл: Манай ангиас хоёр гишүүн бий

Ховд аймгийн 10 жилийн анхны сургуулийн төгсөгчид 50 жилийн дараа уулзжээ. Тэдний ангийнхан сурлага сайтай хүүхдүүд байсан гэдэг. Ердөө ганцхан нөхөр сайн дураараа малчин болсон гэдэг бол мөн нэг л сурагч УИХ-ын дарга хүртэл дэвшжээ.

Тэр эрхэм Парламентын өдгөөгийн спикер Д.Дэмбэрэл юм. Ангийнхан нь түүгээр их л бахархаж байдгаа ярьж суутал магтаалд дурамжхан дарга бодолхийлснээ, "Би өөрийгөө ангиасаа хоёулаа гэж боддог шүү. Яагаав манай Гарьдхүүгийн хүү Баярсайхан бид хоёр" гэж.

Энэ үеэр бас нэгэн дурсамжтай үйл явдал болсон юм билээ. Монголын анхны хөрс судлаач, доктор Гарьдхүү аравдугаар ангиа онц төгссөн ч түүнийг нь нотлох баримт үлдээгүй аж. Харин 50 жилийн дараа ангийн нь нэг анд түүний онц сурлагатны батламжийг хадгалж явснаа гардуулжээ. Дашрамд дурдахад, Гарьдхүү гуай Монголд анх удаа экологийн судалгаа хийсэн эрдэмтэн юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.