УБЕГ маргааш нээлттэй ажиллана
2011.11.11

УБЕГ маргааш нээлттэй ажиллана

УБЕГ маргааш нээлттэй ажиллана
ТОВЧХОН
  • УБЕГ-ын харьяа Эд хөрөнгө, Хуулийн этгээд, Иргэний бүртгэл, Нийслэлийн бүртгэлийн газар болон бусад нэгж, тасгууд маргааш ээлжит “Нээлттэй өдөрлөг”-өө тус тусын байрандаа зохион байгуулах аж.
  • Уг өдрийн гол арга хэмжээг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар “Газар өмчлөх эрхийн бүртгэл” сэдвийн хүрээнд явуулах юм байна.
УБЕГ-ын харьяа Эд хөрөнгө, Хуулийн этгээд, Иргэний бүртгэл, Нийслэлийн бүртгэлийн газар болон бусад нэгж, тасгууд маргааш ээлжит “Нээлттэй өдөрлөг”-өө тус тусын байрандаа зохион байгуулах аж. Уг өдрийн гол арга хэмжээг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар “Газар өмчлөх эрхийн бүртгэл” сэдвийн хүрээнд явуулах юм байна. Үүн дагуу тус өдөр иргэд олон нийтэд газар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлдэг баримт бичиг, түүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлэхийн ач холбогдол, эдийн засгийн эргэлтэд хэрхэн яаж оруулах, бүртгэлд оруулсны үр дүн, гарч болох зөрчлүүд, тэдгээрийг арилгах арга замуудын талаар нарийвчилсан заавар, зөвлөгөө өгөх ажээ. Мөн иргэдийн газар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг хүлээн авах, бүртгэл хийж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгох бүхий л үйлчилгээг нэг цэгээс хүргэх юм байна.

Түүнчлэн архивын бүх төрлийн лавлагаа олгох, иргэний үнэмлэхийн болон гадаад паспортын материал хүлээн авах, хүчинтэй хугацааг сунгах, хүүхдийн хавсралт үнэмлэх олгох, хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгийн жагсаалт хүлээн авах, бүртгэх зэрэг тус газраас ажлын өдөр иргэдэд үзүүлдэг бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлэх аж. Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой мэдээ, мэдээллийг www.registrationmongolia.com сайт болон 1890 дугаараас энгийн утасны тарифаар авах боломжтой юм байна.
Нийтлэлч
С.Отгон
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.