Астана хотын соёлын өдрүүд ирэх онд болно
2011.11.11

Астана хотын соёлын өдрүүд ирэх онд болно

Astana
ТОВЧХОН
  • Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Ц. Болдсайхан Казахстаны Астана хотын гадаад харилцааны хэлтсийн дарга, болон соёлын газрын дарга нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Ц. Болдсайхан Казахстаны Астана хотын гадаад харилцааны хэлтсийн дарга, болон соёлын газрын дарга нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд 2 хотын дарга нарын хүрээнд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсны дараа, цаашид хийх асуудлуудыг тодорхой болгох нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Нийслэл Улаанбаатар хотын зүгээс соёлын өдрүүдийг зохион байгуулахын өмнө ажлын хэсэг гаргаж, Астана хотноо ажлуулах боломжтойг НЗДТГ-ын дарга  Ц. Болдсайхан хэлжээ.

Манай улсаас Казахстан улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Н. Аюурзана Астана хотод ажиллах үеэр тус хотын мээр Улаанбаатар хотноо Соёлын өдрүүд зохион байгуулах хүсэлт тавьсан байна. Үүнийхээ хүрээнд хотын дарга урилгыг хүлээн авч ирэх оны 2-р сард Казахстаны Астана хотод айлчилж, хамтын ажиллагааны бичиг баримтад гарын үсэг зурах боломжтой гэсэн санал хүргүүлжээ. Уг ажлын бэлтгэл болгож Казахстаны Астана хотын албаны хүмүүс Улаанбаатар хотноо ирсэн байна. Казахстаны Астана хотын зүгээс Улаанбаатар хотноо Соёлын өдрүүдийг ирэх оны 9-р сард зохион байгуулах саналыг өнөөдрийн уулзалтаараа тавив. Харин манай талаас ирэх оны эхний 6 сард багтаан Соёлын өдрүүд хэлбэрээр биш, Хотын өдрүүдийн хүрээнд зохион байгуулах, тодорхой хэд хэдэн ажилд анхаарал хандуулж, 2 хотыг сурталчилах, ард түмний зан заншил, урлаг соёлын арга хэмжээ, бизнес форум хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй гэсэн санал уламжиллаа гэж Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.