Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн түлшний мөнгийг энэ сар дуустал олгоно
2011.12.05

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн түлшний мөнгийг энэ сар дуустал олгоно

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн түлшний мөнгийг энэ сар дуустал олгоно
ТОВЧХОН
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдөр өнгөрсөн бямба гарагт боллоо. Улсын хэмжээнд 100 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг аж.
  • Түүнээс 30-аад мянга нь хөдөлмөр эрхлэх боломжгүй, асаргааны хүмүүс байдаг гэнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдөр өнгөрсөн бямба гарагт боллоо. Улсын хэмжээнд 100 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг аж. Түүнээс 30-аад мянга нь хөдөлмөр эрхлэх боломжгүй, асаргааны хүмүүс байдаг гэнэ. Харин бусад иргэдийн хувьд хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой юм байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн хотод эмчлүүлэхээр ирсэн тохиолдолд нэг талын зардлыг хөнгөвчилдөг. Энэ талаар иргэдийн чөлөөт Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Н.Содномцэрэнгээс тодрууллаа.

-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэх боломж хэр байдаг вэ?
-6000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд сургалтад хамрагдаж, хөдөлмөр эрхлэх бололцоотой болоод байгаа. Жишээ нь, өнгөрсөн жил оёдлын курс төгссөн 11 иргэний долоо нь ажилд орсон байна. Ажил хийх эсэх нь тухайн иргэнээс их хамааралтай. Үүнээс гадна явган хүний зам барихдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж, таягны мэдрэмж хийх тухай холбогдох хуульд тусгасан. Гэтэл дээрээ хэрэгждэггүй.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрөөс олгосон хөнгөлөлтийг бүрэн эдэлж чадаж байна уу. Түлээ, нүүрсний мөнгө олгож байгаа гэсэн. Ямар журмаар олгож байна?
-Ахмад настны нийгмийн хамгааллын тухай болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу иргэдэд нэг удаагийн мөнгөн тусламж олгож байгаа. Жил бүр тодорхой шаардлага хангасан өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түлээ, нүүрс авахад нь нэмэр болгож мөнгө өгдөг. Өнгөрсөн жил 50 мянган төгрөг өгч байсан. Энэ жил нүүрсний үнэ нэмэгдсэнтэй холбоотой 140 мянган төгрөг өгч байгаа.

-Ямар шаардлага тавьдаг бэ?
-Ахмадуудын хувьд харж хандах үр хүүхэдгүй, ганц бие хүмүүст энэ мөнгийг өгдөг. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөхдөө хараагүй, хэлгүй, одой болон хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан байнгын асаргаатай иргэдэд түлшний мөнгө өгдөг.

-Энэ хөнгөлөлтөд хамрагдахын тулд хаана эхэлж хандах вэ?
-Хорооныхоо Засаг даргад өргөдөл гаргана. Ингэснээр хорооны Засаг дарга тухайн иргэний амьдралынх нь талаар тодорхойлолт гаргаж амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар оруулдаг. Хороо бүрт долоон хүний бүрэлдэхүүнтэй амьжиргаа дэмжих зөвлөл бий. Хорооны зөвлөл “Энэ хүнд түлшний мөнгө өгөх нь зөв” гэсэн санал гаргасны дараа дүүргийн хөдөлмөр, халамжийн хэлтсээс магадлагаа гаргуулж мөнгө авдаг. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмнэлгийн магадлагаа, хөдөлмөр магадлалын комиссын акт, өргөдөл зэрэг бичиг баримтыг эхлээд бүрдүүлэх шаардлагатай.

-Мөнгийг хэзээнээс эхэлж олгосон бэ. Бичиг баримт хүлээж авах хугацааг заасан уу?
-Аравдугаар сараас эхэлж олгосон. Бичиг баримт хүлээн авах хугацааг заагаагүй. Энэ сар дуустал мөнгө олгох тул хоцорно гэсэн ойлголт байхгүй.

Нийтлэлч
Д.Сүхбаатар
Эх сурвалж
Монголын үнэн
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.