
Нью-йорк хотод хамгийн олон хүн жуулчилжээ

- Энэ онд Америкийн Нью-Йорк хотод хамгийн олон жуулчин зочилжээ.
- Оны эцэс гэхэд тус хотод 50,2 сая хүн жуулчлах бөгөөд энэ нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 1,5 саяар их тоо юм.
Энэ онд Америкийн Нью-Йорк хотод хамгийн олон жуулчин зочилжээ. Оны эцэс гэхэд тус хотод 50,2 сая хүн жуулчлах бөгөөд энэ нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 1,5 саяар их тоо юм.
Жуулчид Нью-Йорк хотод жилийн хугацаанд 32 тэрбум долларын орлого оруулжээ. АНУ-ын Хөдөлмөрийн яамны статистик мэдээнээс үзвэл, тус хотын аялал жуулчлалын салбарт ажиллагсдын тоо 320 мянгаас давдаг аж.
Түүнээс гадна Нью-Йорк хот АНУ-ын хамгийн олон хүн очдог хотуудын жагсаалтыг тэргүүлжээ. Хотын эрх баригчдын мэдээлснээр, энэ онд Нью-Йорк хотод зорчсон хүмүүсийн 40,1 сая нь америкийн иргэд бол үлдсэн 10,1 сая нь хилийн чанадаас хүрэлцэн ирсэн байна. Гадаадын жуулчдаас Нью-Йорк хотод Их Британиас хамгийн олон жуулчин буюу 1 сая гаруй хүн иржээ.
Тус хотоос гадна Орланда, Лас-Вегас, Лос-Анжелес, Майами, Сан-Франциско, Хонолулу, Вашингтон хотууд жуулчдын очих дуртай газар гэнэ.
Д.Жаргал
Эх сурвалж
Монцамэ