Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарна гэдгээ мэдэгдлээ
2012.01.05

Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарна гэдгээ мэдэгдлээ

Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарна гэдгээ мэдэгдлээ
ТОВЧХОН
  • Монгол Улсын Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газраас гарна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Монгол Улсын Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газраас гарна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Тэрээр:
-Хамтарсан Засгийн газар байгуулагдаад гурван жил дөрвөн сар болж байна. Бид хамтарч ажилласнаар улс орны тогтвортой байдлыг хангаж, дэлхий нийтийн донсолгосон эдийн засгийн хямралыг даван туулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэр, үйлдвэржилтийг хөгжүүлэх  ажлыг эхлүүлж чадлаа. Ардчилсан нам өөрт оногдсон түүхэн хариуцлагаа хариуцлагатай биелүүлсэн гэж үзэж байна. Энэ 2012 он бол сонгуулийн жил. Сонгуульд АН, МАН тус тусдаа мөрийн хөтөлбөрөө боловсруулж сонгуульд оролцоно шүү дээ. Тийм учраас Ардчилсан нам хамтарсан түүхэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн гэж үзээд хамтарсан Засгийн газраас гарахаар боллоо. Ойрын хугацаанд ҮЗХ-аа зарлан хуралдуулж энэ асуудлыг шийдвэрлүүлэх болно” хэмээн хэллээ.

Намын удирдлагын шийдвэр байв уу. Эсвэл намын даргын хувийн шийдвэр байсан уу” гэсэн асуултанд:
-Засгийн газраас гарах эсэх шийдвэр эцэслэн гараагүй. Гарна гэдэг байр сууриа илэрхийллээ. ҮЗХ-аар асуудлыг эцэслэн шийднэ гэсэн хариулт өглөө. Үндэсний зөвлөлдөх хороо хэзээ хуралдахыг тодруулахад “Ойрын хугацаанд” гэв.
Нийтлэлч
Б.Ирээдүй
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.