Нүүрс олборлолтоор хоёр тэрбум ам.доллар олжээ
2012.01.31

Нүүрс олборлолтоор хоёр тэрбум ам.доллар олжээ

Манай улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн нэг болох нүүрсний экспорт сүүлийн жилүүдэд ихээр нэмэгдэж байгаа. Харин энэхүү өсөн нэмэгдэж байгаа нүүрсний салбарын экспортын талаар салбарын яамны гаргасан тооцоогоор өнгөрсөн онд Монгол Улс нүүрсний экспортоос нийт хоёр тэрбум ам.доллар олсон аж. Энэ нь 2010 оны үзүүлэлтээс даруй 50 хувиар өссөн үзүүлэлт юм. Эрдэс баялаг эрчим хүчний яамны гаргасан судалгаагаар 2017 гэхэд манай улсын нүүрсний экспорт 100 сая тонн хүрэх боломжтой гэсэн дүгнэлт гарчээ. Үүнийг дагаад манай улсад нүүрсний хайгуулын болон нөөц тогтоох зэрэг ажлыг түлхүү хийсээр байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.