Монгол, Оросыг шинэ төмөр замаар холбоно
2012.02.08

Монгол, Оросыг шинэ төмөр замаар холбоно

ТОВЧХОН
  • Монгол Улс ОХУ-ын Сибирийн их төмөр замаар дамжуулан Алс Дорнод хүртэл зурвас гаргаж Өмнөд Солонгос болон Японд нүүрс нийлүүлэхээр төлөвлөж байна.
  • Энэ нь Япон болон Өмнөд Солонгост коксжих нүүрсний эрэлт хэрэгцээ өсч байгаатай холбоотой юм.
2012 онд Монгол Улс дэлхийд томоохонд тооцогдох Тавантолгой нүүрсний орд газраас Чойбалсан хот хүртэл, цаашлаад ОХУ-ын Чита муж дахь “Соловьёвск” дамжин өнгөрүүлэх цэг хүрэх төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ. Энэ нь Япон болон Өмнөд Солонгост коксжих нүүрсний эрэлт хэрэгцээ өсч байгаатай холбоотой юм.
Монгол Улс ОХУ-ын Сибирийн их төмөр замаар дамжуулан Алс Дорнод хүртэл зурвас гаргаж Өмнөд Солонгос болон Японд нүүрс нийлүүлэхээр төлөвлөж байна.
Тавантолгой орд газраас салаалуулан тавих төмөр замыг хэтдээ Сибирийн их төмөр замтай холбох зорилгоор байгуулж байна гэж ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагаа болон гадаад эдийн засгийн харилцааны сайд Виктор Белозёров ярилаа.

Оросын Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Монголын ураныг Приаргуны уул уурхай болон химийн үйлдвэрлэлийн нэгдлийг түшиглэн боловсруулахын тулд төмөр замын дамжин өнгөрүүлэх Соловьёвск цэгээр дамжуулан тээвэрлэнэ гэж тэрбээр тэмдэглэжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.