2010.10.02

Чингэлтэй дүүргийн АН-ынхан ахмад гишүүддээ баяр хүргэлээ

Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын удирдлагууд өчигдөр намынхаа ахмад гишүүдийг хүлээн авч уулзан ахмадын баярын мэнд дэвшүүллээ. Уулзалтад тус дүүргээс УИХ-д нэр дэвшин сонгогдсон Г.Баярсайхан, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга Б.Батбаатар нар оролцож үг хэлэв.

Тэд ахмад гишүүддээ ахмадын баярынмэндийг дэвшүүлээд Ардчилсан намаас хийж буй болон хийхээр төлөвлөж буй ажлуудыг танилцуулсан. Хуралд оролцохоор Чингэлтэй дүүргийн 300 ахмад гишүүн хүрэлцэн ирсэн байв. Тэдний сэтгэгдлийг сосоход Ардчилсан намын үйл хэрэгт баярлаж явдгаа юуны өмнө илэр-хийлж байв. Мөн цаашид ч намынхаа бодлого үйл ажиллагааг тууштай дэмжсээр байх болно гэд гээ хэлж байна лээ. Чингэлтэй дүүргийн ахмад гишүүд өчигдөр дүүргийнхээ намаас зохион байгуулсан баярын хурал, баярын концертыг үзэж нэлээд сэтгэл өндөр буцсан.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.