Чингэлтэй дүүргийнхэндээ XVII жарны төмөр туулай жилийн мэнд дэвшүүлье
Нийслэл хотынхоо хоймор нь болсон Чингэлтэй дүүргийнхэндээ XVII жарны төмөр туулай жилийн мэнд дэвшүүлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бид нэгэн зууны эхний аравныг ардчиллын 20 жилийн түүхээр үдэж, нэгэн зууны хоёр дахь аравныг их бүтээн байгуулалтын жил болгон угтаж байна. Тулгар төр байгуулагдсаны 2220 жил, үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойг элэг нэгт монголчууд бид шинэ зууны түүхэн ололт. амжилтуудаар угтаж байгаа билээ. Чингэлтэйчүүд та бүхнийхээ итгэлийг хүлээж, УИХ-д сонгогдсон миний бие өнгөрсөн онд бүс, орон нутгийг хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажлууд санаачлан хэрэгжүүллээ.
Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны 50, 51 дүгээр байрны гаднах талбайг 40 сая төгрөгөөр тохижуулж, 13 дугаар хорооны 56 дугаар цэцэрлэгийн гаднах талбайн тохижилтын ажилд 30 сая төгрөг зарцуулсан. Мөн Чингэлтэй хайрхан ууланд мод тарьж, тохижуулан "Эко" парк байгуулав. Үүний зэрэгцээ иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, эмчилгээ, оношилгооны төв байгуулахаар ажиллаж байна. "Хотын хөгжил дүүргээс" гэдэг. Тиймээс тус дүүргийн гэрэлтүүлгийн асуудалд онцгой анхаарч, Хайлаастын чиглэлийн автозам дагуу гэрэлтүүлэг хийн гэр хорооллын зарим хороог гэрэлтүүлэгтэй болголоо.
Төрийн түшээгийн хувьд хийж, хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар дуулгахад таатай байна. УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтран Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барьж батлуулсан юм. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын эрүүгийн төрөлжсөн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг зарим парламентчийн хамт хууль тогтоох дээд байгууллагад өргөн барилаа. Чингэлтэй дүүргийн ард иргэд, ахан дүүс та бүхний ажил үйлс төмөр туулай жилд өрнөн бүтэж, амьдрал ахуй тань дэвжин дээшлэхийн ерөөл дэвшүүлье. Төрийн нуруу түвшин, түмэн олон маань амар амгалан, хур бороо элбэг, идээ, ундаа бялхсан дэлгэр сайхан жил тохиох болтугай. Cap шинэдээ сайхан шинэлээрэй!