Ким чен ир 170 улсаас бэлэг авчээ
БНАСАУ-ын удирдагч асан Ким Чен Ир
2012.03.22

Ким чен ир 170 улсаас бэлэг авчээ

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир амьдралдаа 170 орны төлөөлөгчөөс 39,9 мянган бэлэг авсан тухай тус улсын «Нодон Синмун» сонинд мэдээлжээ.

Одоо тэдгээрийг Солонгосын уламжлалт загвараар барьсан, Мёхансан уулан дахь Ард түмнүүдийн хоорондын найрамдлын үзэсгэлэн гэж нэрлэсэн хоёр барилгад хадгалж байна. Тэнд БНАСАУ-ын анхны бөгөөд «мөнхийн» Ерөнхийлөгч Ким Ир Сен, түүний гэргий Ким Чен Сук нарт барьсан бэлгүүдийг дэлгэн үзүүлсэн байдаг аж.

Хэрвээ үзмэр бүрийн дэргэд ядаж нэг минутыг өнгөрөөвөл үзэсгэлэнг үзэж дуусгахад наад тал нь хагас жил шаардагдана. Хамгийн олон янзын бөгөөд өвөрмөц бэлэг Хятадаас ирсэн бөгөөд ирсээр байна. 1996 онд Ким Ир Сен таалал төгссөний дараа үзэсгэлэнгийн нэг танхимд түүний лаан баримлыг байрлуулсан нь Лондон дахь алдарт Тюссогийн музей атаархмаар аж. Хятадууд уг баримлаар Ким Чен Ирийг яг амьд юм шиг дүрсэлжээ.

Нийтлэлч
З.Амгалан
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.