Даатгалын салбарын асуудлаар хуралдав
2012.04.03

Даатгалын салбарын асуудлаар хуралдав

Даатгалын байгууллагын удирдах ажилтны зөвлөлгөөнийг СЗХ-ны Даатгалын газраас 2012.03.30-ны өдөр Төрийн банкны 9 дүгээр давхрын хурлын танхимд зохион явуулав.

Зөвлөлгөөнд ердийн даатгалын 15 компани, урт хугацааны даатгалын 1 компани, даатгалын зуучлагч 8 компани, даатгалын хохирол үнэлэгч 4 компанийн гүйцэтгэх захирлууд, Малын индексжүүлсэн даатгал /МИД/-ын төсөл хэрэгжүүлэгч нэгж, Монголын даатгагчдын холбоо /МДХ/, Албан журмын амьдралын даатгагчдын холбоо /АЖДХ/-ноос удирдах албан тушаалтан, Даатгалын газрын дарга, хэлтсийн дарга, ажилтнууд нийт 44 хүн оролцлоо.Зөвлөгөөнд дараах сэдвээр илтгэлүүд тавигдлаа.

Үүнд: Даатгалын салбарын анхаарвал зохих зарим асуудлууд, Албан журмын даатгал, Хорооноос даатгалын байгууллагуудад үзүүлж буй үйлчилгээ, Даатгалын зах зээлийн тулгамдаж буй асуудал, Даатгалын ангилал, даатгалын байгууллагуудын статистик үзүүлэлтүүд болон Олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөр, Жолоочийн даатгалын зохицуулалт болон бусад асуудал Даатгалын байгууллагад актуарч мэргэжилтэн бэлтгэх нь , Даатгалын салбарт даатгалын зуучлагч байгууллагуудын үүрэг, оролцоо, Даатгалын хохирол үнэлэгч байгууллагаас тавих илтгэл г.м.
Илтгэлүүдтэй холбоотой дор дурьдсан санал хүсэлтийг даатгалын байгууллагуудаас гаргасан.

Даатгалын компаниуд үндэсний давхар даатгалын компани байгуулах, гадагш давхар даатгалаар гарч буй мөнгөний урсгалыг зогсоох, Дааталын байгууллагын нөөц сан болон дүрмийн сангийн хөрөнгийн байршлын журамд нэмэлт өөрчлөлт оруулах, Зохицуулалт үйлчилгээний хөлс төвлөрүүлэлтийн журмыг өөрчлөх, Даатгалын салбарт ажиллаж буй боловсон хүчний сургах сургалтын системийг нэвтрүүлэх, Давхар даатгалын гэрээнд зуучлал хийж буй даатгалын зуучлагч компаниудад тохирсон зохицуулалтыг хийх зэрэг болно.

Зөвлөлгөөний төгсгөлд Монгол улсын даатгалын тухай хууль, даатгалын багц дүрмийг хэрэгжүүлж, даатгуулагчдын хууль ёсны эрх ашгийг дээдлэн ажиллаж, 2011 оны ажлын үр дүнгээрээ Монгол улсын даатгалын салбарыг тэргүүлж ажилласныг нь үнэлж “Монгол даатгал” ХХК-ийн хамт олныг 2011 оны даатгалын шилдэг компаниар шалгаруулан Хорооны дарга Д. Баярсайхан өргөмжлөл гардуулав.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.