Намын тухай хуулийн шинэчилсэн төсөл өргөн барив
2012.04.13

Намын тухай хуулийн шинэчилсэн төсөл өргөн барив

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хуулийн төсөл өргөн барьжээ.    УИХ-ын гишүүн З.Алтай, Д.Энхбат, Н.Батбаяр, Л.Гантөмөр, Ш.Сайхансамбуу, О.Чулуунбат нарын санаачилсан “Намын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байсан юм.   Аливаа нам хэдийгээр иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх үндсэн дээр байгуулагдах боловч зайлшгүй гишүүнчлэлтэй байхыг хуулиар хориглох байдлаар зохицуулахаар, зөвхөн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд намууд нэр дэвшүүлэхээр, орон нутгийн сонгуульд намууд нэр дэвшүүлэхгүй байх, намын бүртгэлийн асуудлыг аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх гүйцэтгэхээр, намын санхүүжилтийн асуудлыг нэлээд тодорхой зохицуулж, төрийн аудитаар хянуулж байх, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй намыг сонгуульд нэр дэвших эрхийг хасах талаар намын талаарх хариуцлагын тогтолцоог тодорхой болгох зохицуулалтыг тусгажээ.   Уг төслийг боловсруулахдаа өндөр хөгжилтэй Англи, Америк, Япон зэрэг эрх зүйн эх газрын системтэй орнуудын төдийгүй Герман, Франц, ОХУ зэрэг Европын холбооны арав гаруй орны хууль, хөгжиж байгаа орон болох Шинэ Гвиней, Иймен болон хуучин социалист системийн орон Македон, Хорват гэх мэт хорь гаруй орны хуулиудыг судалсан байна.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.