НӨАТ-ын босго дүнг 100 сая төгрөг болгосноор улсын төсөвт өөрчлөлт орохгүй
2012.04.19

НӨАТ-ын босго дүнг 100 сая төгрөг болгосноор улсын төсөвт өөрчлөлт орохгүй

Өнөөдөр үдээс хойш УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Я.Батсуурь, Ц.Сэдванчиг, Д.Батбаяр нарын санаачилсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар татвар төлөгчид 10 сая төгрөг болон түүнээс дээш төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуй нэгжийг хамарч байна.Татварын байгууллагын судалгаагаар 2011 оны хоёрдугаар сарын байдлаар 0-10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой татвар төлөгч нийт Нэмэгдсэн өртгийн татвар төлөгчдийн 40 орчим хувийг эзэлж байгаа хэдий ч нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын дөнгөж 1.6 хувийг бүрдүүлж байна.

Тиймээс уг хуулинд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх босго дүнг 10 сая байсныг 100 сая төгрөг болгон өөрчлөх санал оруулж байгаа юм байна. Ингэхдээ эдийн засгийн цар хүрээ, төсөв, үнэ ханшийн өсөлт зэрэг макро эдийн засгийн өөрчлөлтүүдийг харгалзан үзжээ.

Мөн татварын байгууллагаас авсан судалгаагаар 2011 оны хоёрдугаар сарын байдлаар 0-100 сая төгрөгийн борлуулалтын орлоготой нэмэгдсэн өртгийн татвар төлөгч нь энэ төрлийн татвар төлөгчдийн 77,3 хувийг эзэлж байгаа бөгөөд харин нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 2,8 хувийг л бүрдүүлж байна. Тиймээс хуульд дээрх өөрчлөлтийг оруулснаар улсын төсөвт зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага үүсэхгүй гэж хуулийн төслийг санаачлагчид үзэж байгаагаа онцолсон юм.
 
Эх сурвалж
УИХ-ын Тамгын газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.