2012.05.01

Амбулаториор эмчлүүлэгсдийн эмийн зардлыг төрөөс даахаар боллоо

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 2011 оны шинэчилсэн найруулгын 24.2, 24.6.7 заалтаар төлбөрийг нь төр хариуцан амбулаториор эмчлэх өвчин, эмгэг ба түүнд хэрэглэх эмийн жагсаалтыг Эрүүл мэндийн яам, Сангийн яам хамтран батлахаар хуульчилсан тул хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох үүднээс Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 129/100 тоот хамтарсан тушаалыг “Төлбөрийг нь төр хариуцах эмийг олгох журам”-ыг нэгдүгээр, “Төлбөрийг нь төр хариуцан амбулаториор эмчлэх өвчин, эмгэг ба түүнд хэрэглэх эмийн жагсаалт”-ын хоёрдугаар хавсралтаар баталлаа.

Энэхүү шинэчилсэн тушаалд, төлбөрийг нь төр хариуцах эмийн зардлыг жил бүр эмийн нэгдсэн төсөвтөө тусгадаг байсныг эмнэлгийнхээ төсөвт тусад нь дэд зүйл анги болгон тусгаж уг эмээр тасралтгүй хангах асуудлыг хариуцуулахаар оруулсан байна.

Мөн төлбөрийг нь төр хариуцах өвчин эмгэгийн жагсаалтаас дөрвөн бүлгийг /11 эм/ хасч, хоёр бүлэг дээр дөрвөн эмийг шинээр нэмж, Өнчин тархины шалтгаант өсөлтийн дааврын дутмагшил, мөн Гемофилийн бүлгийг шинээр нэмж оруулжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.